Анагаахын инженерчлэл

Биоанагаахын инженерчлэл (BME)  буюу анагаахын инженерчлэл нь эрүүл мэндийн зорилгоор (жишээ нь: оношлогоо, эмчилгээний) анагаах ухаан, биологид инженерчлэлийн зарчим, дизайны үзэл баримтлалыг ашиглах явдал юм. BME нь оношилгоо, хяналт, эмчилгээ зэрэг эрүүл мэндийн тусламж үйлчилгээний эмчилгээг сайжруулах уламжлалт логик шинжлэх ухаан юм. Түүнчлэн биоанагаахын инженерийн ажлын хүрээ нь холбогдох салбарын стандартыг даган мөрдөж, эмнэлгийн одоогийн тоног төхөөрөмжийг удирдах явдал юм. Үүнд худалдан авалт хийх, тогтмол шалгалт явуулах, урьдчилан сэргийлэх засвар үйлчилгээ хийх, тоног төхөөрөмжийн санал, зөвлөмж гаргах зэрэг ажил үүрэг багтдаг бөгөөд хариуцах ажилтныг биоанагаахын тоног төхөөрөмжийн техникч (BMET) эсвэл эмнэлгийн инженер гэж нэрлэдэг.

Биоанагаахын инженерчлэл нь бусад инженерчлэлийн салбаруудтай харьцуулахад саяхан өөрийн гэсэн судалгааны талбар болж гарч ирсэн. Ийм хувьсал нь аль хэдийнээ бий болсон салбаруудын дунд салбар хоорондын мэргэшсэн чиглэлээс тусдаа салбар гэж тооцогддог шинэ салбар болон шилжих шилжилтийн хувьд түгээмэл байдаг. Биоанагаахын инженерчлэлийн ажлын ихэнх хэсэг нь өргөн хүрээний дэд салбаруудыг хамарсан судалгаа, боловсруулалтаас бүрддэг.