Аригиба хаан

Аригиба (Рагибаха[2]/Ражабаг[3][4], 1320–1328) — Юань улсын долоодугаар хаан байв. 1328 онд нэг сарын турш хаан суусан.

Аригиба хаан
Юань улсын хаан
Хаанчлал1328.10 сар–1328.11.14
(1 сар, долоодугаар хаан)
Хаан суусан1328 онд Шандугийн
Их амгалан харшид
Төрсөн огноо1320 он
Өнгөрсөн огноо1328 оны 11 сарын 14
(8 насалсан)
Өнгөрсөн газарЮань, Шанду
ӨмнөхЕсөнтөмөр хаан
УдаахТугтөмөр хаан
ЭцэгЕсөнтөмөр хаан
ЭхБабухан хатан
Ургийн овогБоржигин
Төрсөн нэрМонгол: Аригиба[1] (ᠷᠠᠵᠠᠪᠠᠭ)

Бага нас

Аригиба (самгарди хэлээр: राज पिक, тө. ར་ཁྱི་ཕག, ra khyi phag) 1320 оны цагаан бичин жил хожмын Есөнтөмөр хааны Бабухан хатнаас мэндэлсэн. Гамалагийн ач, Чингимийн гуч хүү юм. 1324 онд эцэг нь хаан болоход хунтайж хэмээн нэр заагдсан.

Хоёр хаан

1328 оны 8 сарын 15-нд Есөнтөмөр хаан Шандуд нас нөхцсөн тул 10-р сард Бабухан их хатан, Төвлөн засах яамны баруун этгээдийн чинсан Далааш, Ляо ван Тогтох, Лян ван Ванчин нар Аригиба ханхүүг хаан өргөмжилжээ.

Үйл таслах яамны хэрэг мэдэгч Яньтөмөр, Раднаашир ван зэрэг жанжид балчир хааныг түлхэх унагаахаар хуйвалдан Дайду дахь хааны ордныг бүсэлж 10 сарын 16-нд Хүлэг хааны хөвүүн Тугтөмөрийг залж хаан өргөмжлөснөөр нэг доор хоёр хаантай болов.

Дайн

Шанду Дайду хоёр нийслэлээрээ хуваагдан дайтав. Аригибаийн шадар Ванчин ван Цавчаал боомтыг эзлэхэд Яньтөмөр цэрэглэн Ванчины цэргийг бут ниргэсэн ба Далааш түшмэл Артөмөр, Худтөмөр нарыг илгээвэл мөн Яньтөмөрийн цэрэгт дийлджээ. Аригиба хааны мэдлийн Ляодун хойгийн хэдэн түмэн цэрэг Дайду руу дөтлөхөд Төвтөмөр хаан Тодтөмөрийг илгээж Жижоуд тулгаран байлдаж хоёр талаас маш олноор үхэж, Ляодуны цэрэг Дайдугийн таван хаалгыг бүслэн очсон ч өмнөдөөс цэрэг татан хамгаалав. Ашидхэв хааны Артөмөр, Түмэндарь жанжид Төвтөмөр хааны цэрэгт ялагдав.

11-р сард Ерүтөмөр, Бухтөмөр нар Шандуг бүсэлж мухардуулснаар Аригиба хаан, Далааш ноён нар хас эрдэнийн тамгыг өргөн барьж бууж өгчээ. Аригиба хаан болон Бабухан хатан, Далааш нар баривчлагдан Дайду хот руу аваачин Тугтөмөр хаанд сөгдүүлсэн ба Аригиба хаан, Бабухан нарыг алс газар цөлж, Далааш, Балшир, Мамууш, Ляо ван Тогтохын хүү Бат нарыг цаазлан хороожээ.[5]

Гэр бүл

Сурвалж, тайлбар

Өмнөх
Есөнтөмөр хаан
Их Юань Улсын Их Хаан
1328-1328
Дараах
Тугтөмөр хаан