Барилгын машин тоног төхөөрөмж

Барилгын машин тоног төхөөрөмж нь цахилгаан мотор ба дотоод шаталтын хөдөлгүүртэй ерөнхийдөө барилгын материалуудыг тээвэрлэх зориулалттай суурин болон хөдөлгөөнт машин, тоноглолууд юм. Эдгээр машинуудыг мөн түүнчлэн уул уурхай, газар тариалан ба хогны аж ахуйд ашиглана.

Ангилал

Газар шорооны

Энэ төрлийн машинууд нь богино зайд хөрсийг хуулан ачиж зөөвөрлөх зориулалттай. Хөрсний шинж чанараас хамааран эдгээр машинууд нь олон төрөл байдаг. Нэг машин нь олон үүрэг гүйцэтгэх хүчин чадалтай.

Экскаватор

Бульдозер

Тээврийн хэрэгсэл

Самосвал

Бетон ба зуурмаг бэлтгэх ба тээвэрлэх машин

Бетон зуурагч
Бетоны шахуурга

Өргөгч

Цамхагт кран
Галуун хүзүүт кран
Автокран
Барилгын цахилгаан шат
Өргөгч

Татагч ба түлхэгч машин

Түшиц хана болон двутавр багана мэт ган даацын хийцүүдийг суулгах ба нураахад уг машинийг хэрэглэнэ. Тус машин нь ихэвчлэн экскаватортой холбогдсон байдаг. Аль төрлийн машинийг сонгох нь тухайн газрын хөрсний шинж чанар ба дуу чимээнээс хамгаалах арга хэмжээнээс хамаарна.

Машины төрөлТайлбарЗураг
КопёрКопёр нь янз бүрийн хөдөлгүүртэй байх ба хөдөлгүүр нь уурын, дизель, агаар шахагч, тэслэгч ба доргилтот байх боломжтой.

Зам тавигч

Асфальт индүүдэгч
Бетон индүүдэгч
Зуурмаг цацагч

Суваг ба хоолой тавигч

Хоолой тавигч усан онгоц
Хөндлөн өрөмдөгч

Нягтруулагч машин

Доргилтот тэгшлэгч

Хонгил барих төхөөрөмжүүд

Хонгил өрөмдөгч
Хонгилын экскаватор

Хий шахагч

Туннелийн байгууламжид өрөмдөгч, нураагч алх гэх мэтэд хий шахагчийг ашиглана. Шаардлагатай агаарын эзэлхүүнээс нь хамааруулан янз бүрийн хий шахагчуудыг хэрэглэнэ.

Машины төрөлТайлбарЗураг
КомпрессорКомпрессор нь 1 мотортой ба түүнийхээ тусламжаар агаарыг шахна.

Цэвэрлэгээний машин

Барилгын талбайн цэвэрлэгээнд төрөл бүрийн машинууд ашиглана.

Машины төрөлТайлбарЗураг
ШүүрдэгчШүүрдэгч нь элс, хөрс, тоос гэх мэтийн сул хогийг хамах зориулалттай. Барилгын ажил дууссаны шүүрдэгчийг ашиглана. Зам тээврийн байгууламжийн хувьд замд шинээр асфальт тавих тохиолдолд замын гадаргуугийн цэвэрлэгээнд хэрэглэдэг.

Мөн үзэх

  • Ойн аж ахуйн машин ба тоног төхөөрөмжүүдийн жагсаалт
  • Хөдөө аж ахуйн машин ба тоног төхөөрөмжүүдийн жагсаалт
  • Барилгын машин тоног төхөөрөмж үйлдвэрлэгчид
  • Баума (үзэсгэлэн худалдаа)
  • Барилгын тоног төхөөрөмж тээвэрлэгч
  • Барилгын ба газар тариалангийн машин тоног төхөөрөмжийн механикч

Нэмж унших

  • Horst König: Maschinen im Baubetrieb: Grundlagen und Anwendung, Teubner хэвлэлийн газар, 2005, ISBN 3-519-00495-X
  • Gerhard Drees: Baumaschinen und Bauverfahren , Expert-хэвлэлийн газар, 2002, ISBN 3-8169-2060-8
  • Günter Kunze: Baumaschinen, Vieweg хэвлэлийн газар, 2002, ISBN 3-528-06628-8
  • Francis Pierre: Faszination Baumaschinen, Giesel хэвлэлийн газар, 1998, ISBN 3-9802942-8-5

Гадаад холбоос

 Commons: Барилгын машин тоног төхөөрөмжүүд – Викимедиа зураг, бичлэг, дууны сан