Буян сэцэн хаан

Буян сэцэн хаан нь Түмэн засагт хааны ахмад хөвгүүн юм. 1555 оны хөхөгчин туулай жил дор төржээ. Тэр 1593 оны харагчин могой жил хаан ширээнд сууж энэ хугацаанд шашин төрөөр ерөнхий улсыг энхжүүлсэн гэжээ. Тайсун хааны алдсан хасбуу тамгыг олов хэмээн сурвалжид бичсэн байдаг. Энэ нь Эсэн хаанаас [[Түмэн засагт хаан|хүртлэх хаад Юань улсын их хааны тамгагүй, шинээр бүтээсэн тамгатай байсан гэсэн үг юм. 1603 оны харагчин туулай жил дор насан өөд болжээ.

Сэцэн хаан
Буян
Монголын хаан

Буян сэцэн хаан
Хаанчлал1593–1603
Бүтэн нэрБуян сэцэн хаан
Бусад хэргэмСэцэн хаан
ӨмнөхТүмэн засагт хаан
УдаахЛигдэн хаан
ЭцэгТүмэн засагт хаан
УлсМонгол Улс
Ургийн овогБоржигин

Гэр бүл

Үр хүүхэд

Монголын түүхийн сурвалж бичгүүдэд Буян сэцэн хааныг Мангус тайжийн нэрийг онцлон бичсэн байдаг. Мангус тайж бол Лигдэн хааны аав юм. Эрдэнийн товчид Мангус тайжаас гадна Равгар тайж[1], Муухятад тайж[1] хэмээх хоёр хөвгүүнтэй гэж тэмдэглэжээ. Мангус тайжийг Линдан баатар тайж[1], Санхаржи отгон тайж[1] хоёр хөвгүүнтэй хэмээжээ.

Өмнөх
Түмэн засагт хаан
Монголын Их Хаан
1593-1603
Дараах
Лигдэн хаан

Эшлэл