Вакаяма

Вакаяма (яп. 和歌山県 Wakayama-ken, Вакаяма-кэн) — Япон улсын 47 аймаг, тэр дундаа Кансай бүст байрладаг 7 аймгийн нэг. Хоншүү арал дээрх Кии хойгийн өмнөд үзүүрийг эзлэн оршдог.[1] Аймгийн төв нь Вакаяма хот.[2]

Газрын зурагт Вакаямаг улаанаар

Нутгийн хуваарь

Вакаяма аймгийн газрын зураг

Хот

Вакаяма аймагт одоогоор есөн хот байна.

  • Арида
  • Гобоо
  • Хашимото
  • Ивадэ
  • Кайнан
  • Кинокава
  • Шингүү
  • Танабэ
  • Вакаяма хот (төв)

Хошуу

Вакаяма аймагт одоогоор зургаан хошуу байна. Хошууны дотор хэд хэдэн балгас, гацаа харъяалагддаг.

  • Арида хошуу
    • Аридагава
    • Хирогава
    • Юүаса
  • Хидака хошуу
    • Хидака
    • Инами
    • Хидакагава
    • Михама
    • Минабэ
    • Юүра
  • Хигашимуро хошуу
    • Китаяма
    • Козагава
    • Күшимото
    • Начикацуура
    • Тайжи
  • Ито хошуу
    • Кацураги
    • Кооя
    • Күдояма
  • Кайсоо хошуу
    • Кимино
  • Нишимүро хошуу
    • Камитонда
    • Ширахама
    • Сүсами

Тайлбар