Валерий Люкин

Валерий Викторович Люкин (Орос: Валерий Викторович Люкин, 1966 оны 12 сарын 17-нд ЗСБНКазахстан Улсын Актюбинскт төрсөн) нь Зөвлөлт Холбоот Улсын спортын гимнастикийн тамирчин юм. Тэрээр багийн болон хувийн савлуурын төрөлд 1988 оны олимпийн аварга болсон бөгөөд олон төрөлт болон суга савлуурын төрөлд мөнгөн медаль зүүжээ. Люкин өдгөө дасгалжуулагчаар ажилладаг.

Валерий Люкин
Спортын гимнастик
Төлөөлдөг улс: Зөвлөлт Холбоот Улс ЗХУ
Хувийн мэдээлэл
Бүтэн нэрВалерий Викторович Люкин
Төрсөн огноо1966 оны 12 сарын 17 (1966-12-17) (57 настай)
Төрсөн газарЗСБНКазахстан Улс, Актюбинск
 
Медалиуд
Зуны олимп
АлтСөүл 1988Баг
АлтСөүл 1988Савлуур
МөнгөСөүл 1988Олон төрөлт
МөнгөСөүл 1988Суга савлуур
Дэлхийн АШТ
АлтРоттердам 1987Баг
АлтИндианаполис 1991Баг
ХүрэлИндианаполис 1991Олон төрөлт
Европын АШТ
АлтМосква 1987Олон төрөлт
АлтМосква 1987Чөлөөт
АлтМосква 1987Суга савлуур
АлтМосква 1987Савлуур
МөнгөМосква 1987Цагираг
ХүрэлМосква 1987Харайлт

Люкин нь чөлөөт дасгалын төрөлд араараа гурав эргэсэн, савлуурын төрөлд Ткачев, бүтэн эргэлттэй Жэгер үзүүлбэрийг гүйцэтгэсэн анхны хүн юм.

Тэрээр 2000 онд АНУ-ын иргэншилтэй болжээ. Люкин уран сайхны гимнастикийн дэлхийн аварга Анна Кочневатай гэрлэсэн бөгөөд 2008 оны олимпийн аварга Настя Люкиний аав бөгөөд дасгалжуулагч нь билээ. Тэрээр Евгений Марченкотой хамтдаа Дэлхийн Олимпийн Гимнастикийн Академийг эзэмшдэг.

Гадны холбоосууд