Вьетнамын Коммунист нам

Вьетнамын Коммунист нам (ВКН) (вьетнам. Đảng Cộng sản Việt Nam, данг конг шан вьет нам); 1930 оны 2-р сарын 3-нд Хонгконг-д Францын Коммунист намын салбар болж үүссэн. 1930 оны 10-р сараас 1945 оны хооронд «Энэтхэг хятадын хойгийн Коммунист нам» (вьетн. Đông Dương Cộng sản Đảng), 1945-1951 онд намын үйл ажиллагаа зогссон, 1951-1976 онуудад «Вьетнамын ажилчдын нам» (ВАН) нэртэй байсан. Вьетнамчуудын дунд «Нам» (вьетн. Đảng, данг) буюу «манай Нам» (Đảng ta, данг та) гэж дууддаг байна.

Вьетнамын Коммунист намын сүлд

Түүх

Вьетнамын Коммунист нам (ВКН) -ыг Хо Ши Мин болон Хятад дахь цагаачдын хамт 1930 оны 2-р сарын 30-нд Хонконг-д болсон бага хурлаар үүсгэн байгуулсан байна. Энэ хурлаар Энэтхэг хятадын хойгийн Коммунист нам, Аннамын Коммунист нам болон Энэтхэг хятадын хойгийн Коммунист лигийн зарим гишүүд нийлсэний үндсэн дээр 1930 оны 2-р сарын 3-нд «Вьетнамын Коммунист нам» (вьетн. Việt Nam Đảng Cộng Sản) бий болжээ.

Үе үеийн удирдагч нар

  1. Хо Ши Мин, Тон Дык Тханг, Фам Ван Донг, Во Нгуен Зяп, Чыонг Тинь.
  2. Ле Зуан, Ле Дык Тхо, Во Ти Конг, Нгуен Ван Линь.
  3. До Мыой, Ле Дык Ань, Во Ван Киет.
  4. Нонг Дык Мань, Нгуен Фу Чонг, Нгуен Тан Зунг.

Баримталдаг бодлого

Вьетнамын Коммунист Нам нь Лаос Ардын хувьсгалт нам, Камбожийн Ардын намтай ойр дотно харилцаанд чухал ач холбогдол өгдөг. Мөн Хятадын коммунист нам, Кубын коммунист нам, Монгол Ардын нам /хуучин МАХН/ , Умард Солонгосын Хөдөлмөрийн намтай дотно харилцаатай ажилдаг байна. Вьетнамын коммунистууд дэлхийн олон орны коммунист намуудын Их хуралд төлөөлөгчдөө илгээж иржээ.

Намын Их хуралууд

Их хуралОн сар өдөрхуралдсан газарТөлөөлөгчидНамын гишүүдийн тооХолбогдох мэдээлэл
1-р1935 оны 3-р сарын 27—31Макао13600Төв хороогоо сонгосон, империализмын эсрэг ЗХУ-ын дэмжлэгтэй Энэтхэг-хятадын фронт байгуулсан.
2-р1951 оны 2-р сарын 11—19Туенкуанг158 (53 ирээгүй)766 349Вьетнамын хөдөлмөрчдийн нам гэж нэрээ өөрчилсөн. Намын дүрэм, хөтөлбөр гаргасан.
3-р1960 оны 9-р сарын 5—12Ханой525 (51 ирээгүй)500 000Шинэ дүрмийн дагуу Умард Вьетнамд социализм барих ба хоёр Вьетнамыг энхийн замаар нэгтгэх намын жанжин шугам батлагдсан.
4-р1976 оны 12-р сарын 14—20Ханой10081 550 000Ле Зуан намын дарга байсан.
5-р1982 оны 3-р сарын 27—31Ханой10331 727 000
6-р1986 оны 12-р сарын 15—18Ханой1129~1 900 000Шинэчлэлийн бодлогын эхлэл. Нгуен Ван Линь Ерөнхий нарийн бичгийн даргаар сонгогдсон.
7-р1991 оны 6-р сарын 24—27Ханой11762 155 022Ерөнхий нарийн бичгийн даргаар До Мыой сонгогдсон.
8-р1996 оны 6-р 28-наас 7-р сарын 1Ханой11982 130 000Намын бага хурлаар Ле Кха Фьеу Ерөнхий нарийн бичгийн дарга болсон.
9-р2001 оны 4-р сарын 19 -22Ханой11682 479 719Ерөнхий нарийн бичгийн даргаар Нонг Дык Мань сонгогдон. Удирдагчдийн 4 дахь үе орж ирсэн.
10-р2006 оны 4-р сарын 18-25Ханой1176~3 100 000Ерөнхий нарийн бичгийн даргаар Нонг Дык Мань сонгогдсон.
11-р2011 оны 1-р сарын 12-19Ханой1377~ 3 600 000Ерөнхий нарийн бичгийн даргаар Нгуен Фу Чонг сонгогдсон.
12-р2016 оны 1-р сарын 20-28Ханой1510~ 4 500 000Ерөнхий нарийн бичгийн даргаар Нгуен Фу Чонг улиран сонгогдсон.
13-р2021 оны 1-р сарын 25-2-р сарын 1Ханой1587~ 5 100 000