Гепатит С

Гепатит С (Англи: hepatitis C virus буюу HCV) Элэгний C вирусаар (HCV) үүсгэгддэг, шууд элгэнд нөлөөлөн халдварладаг халдварт өвчин юм. Халдварын эхэн үед ямар нэгэн шинж тэмдэггүй байна. Хааяа халуурах, өтгөн бараандуу өнгийн шээс, хэвлийгээр өвдөх, арьс шарлах шинж тэмдэг илэрнэ. Халдварлалтын эхэн үед вирусын 75-85% нь элгэнд байршина. Архаг халдварын эхэн үед ямар нэгэн шинж тэмдэг илрэхгүй бөгөөд удаан хугацааны туршид элгийг өвчүүлсээр байх ба заримдаа церроз үүсгэнэ. Зарим тохиолдолд церроз нь элэгний дутмагшил, элэгний хорт хавдар эсвэл амь насанд аюултай улаан хоолой, ходоодны судасны бүдүүрлийг үүсгэнэ.

Гепатит С
Электрон микроскопоор Гепатит С-г эсийн үржүүлгэнд нь харах (хэмжээ = 50 нанометр)
Classification and external resources
ICD-10B17.1, B18.2
ICD-9070.70,070.4, 070.5
OMIM609532
MedlinePlus000284
eMedicinemed/993 ped/979
Patient UKГепатит С
MeSHD006526

Хүний С вирус нь голчлон цуснаас цусанд гэсэн замаар халдварлах бөгөөд энэ нь судсаар эм тариа хэрэглэх, дутуу ариутгасан эмнэлэгийн тоног төхөөрөмж, мөн цусны донороор халдварлана.[1]

Гепатит С-ийн эсрэг вакцин байхгүй.[2] Халдварласан вируcын 85% нь элгэнд оршдог. Энэ халдварлалтыг эмчилж чадах бөгөөд гол стандарт эмчилгээний арга нь Интерферон болон Рибавиринийг хослуулсан арга юм. Зарим тохиолдолд Босепревир юмуу Телапревирийг нэмэлтээр хэрэглэж эмчилнэ. Ерөнхийдөө нийт хүмүүсийн 50-80% эмчилгээ нь ур дүнтэй болж эдгэрдэг байна. Цирроз эсвэл элэгний хорт хавдар болтлоо хүндэрсэн тохиолдолд элэг шилжүүлэн суулгах шаардлагатай. Гепатит С-тэй байгаад элэг шилжүүлэн суулгасан тохиолдолд шилжүүлэн суулгасны дараа ихэнхдээ гепатит С дахин идэвхждэг.[3]

2011 оны байдлаар дэлхий дээр 130-200 сая гепатит С вирусын халдвартай байна.[4][5][6] 1970 онд гепатит С нь А болон Б гепатит биш байдаг гэдгийг тогтоосон бөгөөд 1989 онд баталгаажуулсан.[7] Гепатит С нь зөвхөн хүн болон шампанзед халдварладаг.[8]

Шинж тэмдэг

Хурц халдварлалтын шинж

Нийт тохиолдлын 15% [9] нь хурц халдварын шинжтэй байх бөгөөд шинж тэмдэг нь тодорхой биш, жишээ нь хоолны дуршил буурах, ядрах, дотор муухайрах, булчингийн холбогч эд өвдөх, биеийн жин алдагдах[10] бөгөөд ховор тохиолдолд элэг ажиллагаагүй болоход хүрнэ.[11] Хурц халдварын ихэнх тохиолдол нь шар өвчин үүсгэхгүй.[12] Нийт тохиолдлын 10-50%  нь аяндаа эдгэрэх бөгөөд гэвч энэ нь хүүхэд болон эмэгтэйчүүдэд ихэвчлэн тохиолдоно.[12]

Архаг халдварлалтын шинж

Гепатит С вирусаар халдварласан тохиолдолд  халдварлалтын 80 орчим % нь архаг халдвар болно. [[10]] Ихэнх тохиолдолд халдварын эхний 10-30 жилд маш бага юмуу ямар нэгэн шинж тэмдэг ажиглагдахгүй байх [[11]] бөгөөд гепатит С-ийн үед бие организт ядрах хандлагатай [[12]]. Нилээд хэдэн жилийн дараа гепатит С нь церроз болон элэгний хорт хавдар[[5]] болдно. Ойролцоогоор нийт өвчтний 10-30% нь 30 гаруй жилийн дараанаас церроз болдог [[5]][[7]]. Гепатит Б эсвэл Хүний дархлал хомсдолын вирустай хавсарсан мөн архичин, ялангуяа эр хүйстний хувьд халдвар хялбар цирроз болдог. Цирроз болсон тохиолдолд элэгний хорт хавдарын нэгэн төрөл болох hepatocellular carcinoma -ыг тусах магадлал 20 дахин нэмэгдэх бөгөөд жил бүр 1-3%-аар[[5]][[7]] өсөж байна. Төн архи хэтрүүлэн хэрэглэгчидийн хувьд эрсдлийн магадлал 100% дахин өснө[[13]].Дэлхий дахинд церрозын 27%, элэгний эсийн хорт хавдрын 25% нь гепатит С-ийн нөлөөгөөр үүсэж байна [[14]]. Элэгний церроз нь захын судасны цусны даралт ихсэх өвчин, хэвлийн хөндийд ус хуримтлагдах, амархан судас хагарах, цус алдах, судасны хэвийн бус тэлэлт (төвийн венийн судас ялангуяа ходоод улаан хоолойны вен), шар өвчин, hepatic encephalopathy гэж нэрлэдэг таних чадвараа алдах зэрэг эмгэгт хүргэнэ. Эдгээр тохиолдлууд нь зайлшгүй элэг шилжүүлэн суулгах шаардлагатай.[[15]].

Элэгний архаг хурц халдварлалтын шинж

Цөөн тохиолдолд Гепатит С нь Sjögren's syndrome - Дархлааны системын гажиг- өөрийн дархлааны эсүүд гадаад шүүрлийн булчирхайг гэмтээснээр шүлс, нулимс их хэмжээгээр ялгарч бие бүхэлдээ хуурайших өвчин), цусны цагаан эс цөөрөх, арьс булчингийн архаг өвчлөл , чихрийн шижин мөн  B-эс хэт олшрох өвчин.[[16]] зэрэг өвчин үүснэ. Гепатит С-гийн архаг халдварлалтаар өвчилсөн хүмүүсийн 0,16%-45,4% нь цусны цагаан эс цөөрөх өвчхөөр өвчилдөг [[17]]. Гепатит С нь дархлааны системийн алдагдалаас үүсдэг нарийн болон дунд зэргийн хэмжээтэй цусны судасны өрөвсөл тэй ч мөн холбоотой байна.

Вирус судлал

Гепатит С вирус (HCV) нь жижигхэн, бүрхүүлтэй, дан гинжтэй, РНХ вирус.[5] Flaviviridae [[12]]  овгийн hepacivirus төрлийн вирус. Гепатит С нь генийн хувьд гол 7 төрөл байх бөгөөд тэдгээрийг 1ээс 7 хүртэл дугаарладаг [[20]]. Америкийн нэгдсэн улсад нийт тохиолдлын ойролцоогоор 70% нь 1-р төрлийн гепатит С, 20% нь 2-р төрлийнх, бусад төрөл нь тус бүр ойролцоогоор 1, 1% байна [[7]]. Өмнөд Америк болон Европд 1-р төрлийн гепатит С ихэвчлэн тохиолддог.

Судсаар эм тариа хэрэглэх

Дэлхийн маш олон газарт судсаар эм тариа хэрэглэх нь гепатит С-гийн халдварлахад гол эрсдэлтэй хүчин зүйл болж байна.[[23]] Нийт 77 орныг авч үзэхэд 25 оронд (АНУ-г оруулаад) судсаар эм тариа хэрэглэгчдийн 60-80%-д гепатит С давамгайлж байна [[10]][[23]]. 12 орон 80-аас дээш хувьтай байна[[10]]. Энэ нь хэдэн зуун сая судсаар эм тариа хэрэглэгчид гепатит С-гийн халдвар авч байгаа нь тодорхойг илэрхийлж байна ; Хятадад (1.6сая, АНУ (1.5 сая), and Орос (1.3 сая) үнэмлэхүй өндөр үзүүлэлттэй байна.[[10]] АНУ-д шоронгийн хоригдолуудын дунд нийт иргэдтэй харьцуулахад 10-20 дахин өндөр байгаа нь ажиглагдсан бөгөөд шоронд өндөр эрсдэлтэй бүлгүүд судсаар эм тариа хэрэглэгчид, ариун бус багаж хэрэгслээр шивээс хийх зэрэгтэй холбоотой [[24]][[25]].

Эрүүл мэнддээ анхаарал тавих үедээ халдвар авах

Цус сэлбэх [[Blood transfusion]], цусан бүтээгдэхүүн сэлбэх, халдварын эрсдэлтэй тохиолдолд С вирусын шинжилгээгүйгээр эрхтэн шилжүүлэн суулгах [[organ transplantation]] зэргээр халдварлана. [[7]] АНУ-д 1992 оноос[[26]], Канадад [[27]]  1990 оноос бүх төрлийн хяналтыг тавьж эхлэсэн. Энэ нь цусны донорын 200-д[[26]] нэг байх эрсдлийг 1/10000ээс 1/100000 байх хүртэл бууруулсан[[9]][[22]].  Зарим оронд шинжилгээний үнэ өртөгнөөс хамаараад С вирусын шинжилгээгүй донорын цус хэрэглэгдэж байна. [[14]]Гепатит С вирустэй хэн нэгний зүү тариураар дамжин халдварлах боломжтой бөгөөд эдгээр өвчтэй хүмүүстэй харьцсанаар халдварлах магадлал нь 1.8% байдаг байна. [[7]]

Хэрвээ онгорхой шарх хэвлийн хөндийн гүнд  тариа хийж байгаа нөхцөлд эрсдэл өндөр байх бөгөөд булчингаас цусанд дамжсанаар халдвар үүснэ. Гэвч энэ эрсдэл маш бага байдаг, түүнчлэн арьсны гадаргууд тариа хийж байгаа нөхцөлд эрсдэлгүй байдаг байна[14]. Эмнэлгийн тоног төхөөрөмж гепатит С халдварлах бас нэгэн нөхцөл болдог. Жишээ нь: зүү тариурыг дахин хэрэглэх, олон төрлийн зорилгоор ашиглаж болох эмнэлийн шилэн сав гуурс хоолой, судас тарианы цүнх сав, дутуу ариутгасан мэс заслын багаж хэрэгсэл гэх мэт бусад зүйлүүд байна[14]. Египетд гепатит С-ийн тархалтын ихэнх тохиолдол нь хувийн болон улсын эмнэлэгт стандарт журмын хэрэгжүүлэлт биелэлт зөрчигдсөнөөс үүсдэг нь тодорхой болсон байна. Египет нь дэлхий дээр гепатит С вирусын тархалт өндөртэй орнуудын нэг юм[28].

Бэлгийн замаар халдвар авах

Гепатит С нь бэлгийн хавьталд орсноор халдвар авах боломжтой гэдэг нь эргэлзээтэй [[29]]. Энэ нь гепатит С болон бэлгийн замын хоорон дахь өндөр эрсдлийн холбоос нь эм хэрэглснээр өвчин халдварладаг эсэх нь тодорхойгүй зүйл шиг бэлийн зам бол өндөр эрсдэлтэй халдварлалт гэдэг нь хүлээн зөвшөөрөгдөөгүй байна

Тайлбар

Эх сурвалж