Долган ястан

Долган (өөрсдийн нэрийдлэг нь долган, тыа-киһи, саха)[2][3] — олонх нь ОХУ-ын Красноярын хязгаарын умард далайтай залгадаг Таймыр районд аж төрөн суудаг язгуураасаа Түрэг бүлгийн Долган хэлээр ярилцдаг цөөн тоот угсаатны нийтлэг.

Долган угсаатан
Цаа бугын аж ахуйт (цаатан) Долган эр
(20-р зууны эхэн үеийн зураг)
Нийт хүн ам
8 мянга гаран
Томоохон хүн амтай улсууд
 Орос7,885[1]
түүн дотор Красноярын хязгаар5,805
түүн дотор Саха1,272
Хэлнүүд
Долган хэл, Орос хэл
Шашин
Үнэн алдартны шашин, Бөө мөргөл
Холбоотой угсаатны бүлэг
Саха (Якут)

Долган хэл Саха хэл («зах хэл»; бур. «заха хэлэн»; бас Якут хэл гэж мэддэг)-тэй төстэйн учир заримдаа тус хэлний аялгуу гэж тодорхойлдог. Долганы гарлыг угаас тусдаа байсан эсвэл Сахагийн хойд тасархай гэж хоёр янзаар таамагладаг.

Зөвлөлтийн хүн амын 1926 оны тооллогоор 656 Долган хүн байсан бол 2010 онд Оросын иргэн 7,885 хүн өөрийгөө Долган гэж мэдүүлжээ.[4] 2002 оны тооллогоор бол Красноярын хязгаарт 5805, түүн дотроо Таймыр районд 5517 хүн нь суурьшиж байна. Урьд нь тэд цаатан, гөрөөчин, бөө мөргөлтэй байсан бол одоо үндсэндээ суурин загасчин, цагаан идээ боловсруулдаг ажилтай, Орос хэлээр ярилцдаг, үнэн алдартны шашинтан болсон байдаг.

Зүүлт, тайлбар