Жунтун
оны цол
Жунтун (хятадаар:中统, галиг:Zhōng tǒng) нь Их Монгол Улсын Хубилай хааны, их сууринд суусан 1260 оны 5 сараас 1264 оны 8 сар хүртэл хугацаанд хэрэглэсэн оны цол юм. Мөнх хааныг нас барсны дараа Их Монгол Улсад хоёр хаан нэгэн зэрэг гарч ирсэн бөгөөд зүүн гарын ноёд жанждын шууд дэмжлэгтэй Хубилайг, хаан сууринд өргөмжилсөн. Энэ цолыг хэрэглэх үед Хубилай хаан, хятад газарт төвлөрсөн цэргийн хүчийг удирдаж байсан учраас хятад ноёд, ардын сэтгэлийг татахын тулд Жунтун гэх оны цол хэрэглэжээ. 1264 онд Аригбөх хаан, Шанд хотод ирж, ялагдлаа хүлээн зөвшөөрч бууж өгсөн тул уг цолыг өөрчилж, Жиюань гэх шинэ оны цолыг зарлан тунхагласан.
Цаг тооны бичиг
Жунтун (中统) | Тэргүүн он | 2-р он | 3-р он | 4-р он | 5-р он |
---|---|---|---|---|---|
Нийтийн тоолол | 1260 он | 1261 он | 1262 он | 1263 он | 1264 он |
Дорнын зурхай | Цагаан бич | Цагаагчин тахиа | Хар нохой | Харагчин гахай | Хөх хулгана |
Нэрний утга
Жунтун (中统) гэдэг нь монгол хэлээр төв ёст, дундадыг нэгтгэх, төв ёсыг нэгтгэх гэсэн утгыг агуулдаг.
Холбоотой өгүүлэл
Эшлэл
Өмнөх 'байхгүй' | Юань улсын хаадын оны цол 1260 оны 5 сар - 1264 оны 8 сар | Дараах Жыюань |
🔥 Top keywords: Нүүр хуудасТусгай:SearchБор гөрөөсЧингис хаанМонголын хаадын төр барьсан жилийн жагсаалтМөнх хаанМонголНэгдсэн Үндэстний БайгууллагаДэлхийн хоёрдугаар дайнМонгол бичигӨгэдэй хаанМонгол дахь Их Хэлмэгдүүлэлт1990 оны Монголын ардчилсан хувьсгалАгаарын бохирдолХалхын голын дайнЦахиагийн ЭлбэгдоржИх Монгол УлсЭнзимБүгд Найрамдах Монгол Ард УлсУлаанбаатарНарны аймагЮань УлсМандуул хаанАрдчилалХүний Эрхийн Түгээмэл ТунхаглалЛигдэн хаанАрдын хувьсгалОросМонгол Улсын Үндсэн ХуульХүннү улсМазаалайНисэх онгоцФотосинтезМонголын Нууц ТовчооМонгол улсын аймаг, нийслэлДашдоржийн Нацагдорж1945 оны чөлөөлөх дайнҮр хөндөлтӨмнөд Солонгос