Зундуйн Дэлгэрдалай

Зундуйн Дэлгэрдалай (1956 оны 7 сарын 22-нд төрж, 2004 онд нас барсан) нь Баянхонгор аймгийн Галуут сумын харьяат, үндэсний бөхийн улсын начин цолтой бөх. Самбо бөхийн төрлөөр дэлхийн АШТ-ээс 1 алт (1987), 4 мөнгө, 4 хүрэл медальтай, улсын 11 удаагийн аварга. Жүдо бөхийн улсын 6 удаагийн аварга. 1989 онд Монгол улсын гавьяат тамирчин цол хүртсэн.

Амжилт

Улсын наадмын дэвжээнд

ОнАмжилтБөхийн тоо
1985АХ-ын 64 жилийн ойн баяр наадамд улсын арслан П.Дагвасүрэнгээр тав давж

"Монгол улсын начин" цолыг хүртсэн.

512

Аймгийн наадмын дэвжээнд

ОнАмжилтБөхийн тоо
1977Баянхонгор аймгийн баяр наадамд зургаа давж, аймгийн арслан Л.Тогоод өвдөг шороодон үзүүрлэж " Аймгийн заан " цол хүртсэн.128
1981Баянхонгор аймгийн баяр наадамд улсын начин А.Норовоор долоо даван түрүүлж "Аймгийн арслан" цол хүртсэн.128