Координатжуулсан дэлхийн цаг

Координатжуулсан дэлхийн цаг (Англи: Coordinated Universal Time, Франц: Temps universel coordonné, товчоор UTC) нь өнөөдөр хүчин төгөлдөр бүхий дэлхийн цаг юм. 1972 онд энэхүү координатжуулсан дэлхийн цагийг нэвтрүүлэв.

Цагийн бүс бүхий дэлхийн газрын зураг

Хэрэглээ

UTC нь дэлхий даяар нэгдсэн стандартын цаг шаардагдах газруудад хэрэглэнэ:

Дэлхийн олон цагийн бүсүүдийг Лондон хотын Гринвичээр дайран өнгөрөх тэг меридианаас эхлэн тооцож гаргадаг. Коодинатжуулсан дэлхийн цагийн эхлэл нь Баруун Европ бүсийн цаг бөгөөд энэ өргөрөгийн улсууд болох Их Британи, Ирланд, Баруун Африкийн улсуудад Төв Гринвичийн цаг хэмээн хэрэглэдэг.

Товчлолын гарал

Координатжуулсан дэлхийн цагийн товчлолыг стандартжуулахын өмнө англи хэлний тэмдэглэгээ болох Coordinated Universal Time буюу CUT, мөн франц хэлний хувилбар болох Temps Universel Coordonné (TUC) гэсэн тэмдэглэгээнүүдийг хэрэглэж байв. Гэвч Олон Улсын Цахилгаан Холбоо ба Олон Улсын Одон Орны Холбоод дэлхийн бүх хэлээр нэгэн нийтлэг хэллэг бий болгох эрмэлзэж байв. Ингээд дээрх хоёр хэлний аль нэгэнд нь давуу тал олгохгүй байх үүднээс энэ хоёрын гуравдагч хувилбар болох Universal Time Coordinated[2] (албан бус англи хэлний хувилбар) олон улсын жишиг болгон сонгосон[3] ба энэ нь Universal Time-н араас дараалсан тоо нэмж (UT1, UT2 гэх мэт) цэгцлэн бичихэд хялбар байв.[4]

Тэмдэглэгээ

UTC нь цагийн мэдээлэл ба хуанлийн огноогоос бүрдэнэ. Улсын ба орон нутгийн цагийн бүсүүдэд ихэвчлэн UTC-с хэдэн цагаар зөрж байгаа талаар тусгай тэмдэглэгээ байдаг (жишээлбэл UTC+1 нь Төв Европын Цаг (ТЕЦ), UTC+2 нь Дорнод Европын цаг гэх мэт).

Цахим холбоос

Wiktionary
Wiktionary: UTC – Энэ үгийг тайлбар толиос харна уу

Эшлэл