Марко Верратти

Италийн хөлбөмбөгчин

Марко Верратти (Итали: Marco Verratti, 1992 оны арваннэгдүгээр сарын 5-нд Пескара хотод төрсөн) — Италийн хөлбөмбөгчин бөгөөд Пари Сен-Жермен болон Италийн шигшээн хагас хамгаалагч юм.

Марко Верратти

Верратти ПСЖ багт элсэж буй нь, 2012 он.
Хувийн мэдээлэл
Бүтэн нэрМарко Верратти
Төрсөн огноо1992 оны 11 сарын 5 (1992-11-05) (31 настай)
Төрсөн газарИтали, Пескара
Өндөр1.65 м[1]
БайрлалХагас хамгаалагч
Багийн мэдээлэл
Одоогийн багПари Сен-Жермен
Дугаар24
Өсвөрийн баг
2000–2008Пескара
Мэргэжлийн замнал*
ОнБагГараа(Гоол)
2008–2012Пескара74(2)
2012–Пари Сен-Жермен56(0)
Шигшээ баг
2010–2011Итали (19-)4(0)
2011–2012Итали (20-)4(0)
2012–Итали (21-)7(0)
2012–Итали7(1)
* Мэргэжлийн замналын тоглолтын (гоол) үзүүлэлтийг дотоодын лигтэй нь уялдуулсан болно. Сүүлд шинэчилсэн: 2014 оны 5 сарын 10.

† Гараа (Гоол).

‡ Шигшээ багийн гараа болон гоолыг сүүлд шинэчилсэн: 2014 оны 6 сарын 14

Замнал

Клуб

Верраттигийн хувьд бөмбөг авалт болон бөмбөг дамжуулалтын ур чадвараар талбай дээр илт ялгардаг. Найман настайгаа эхлээд хөлбөмбөгт суралцсан түүний анхны баг нь Италийн Пескара баг бөгөөд 2008 онд мэргэжлийн анхны гэрээгээ ч уг багтай байгуулж дөрвөн улирал тоглож байжээ. Багаасаа явах жилдээ буюу 2012 онд Сери Б лигт түрүүлж байлаа. долоодугаар сарын 18-нд таван жилийн гэрээг Францын дээд лигийн Пари Сен-Жермен багтай байгуулсан.[2] Түүний шинэ багтаа үзүүлсэн анхны улирал гарааны тоглогчийн хувиар болон Аваргуудын лигийн есөн тоглолтоор чимэгдсэн юм. 2013 оны наймдугаар сарын 20-ндПСЖ гэрээгээ дахин нэг жилээр сунгаж багийн нь хувьд сонголтоо баталгаажуулсан гэхэд болно.[3]

Шигшээ баг

Верраттиг шигшээ баг нь 19-21 насны гурван багт тоглуулж байж 2012 онд дуудсан. Тухайн оны наймдугаар сард анхны гараагаа хийж байсан бол 2013 оны хоёрдугаар сард анхны гоолоо Нидерландын хаалганд оруулж байв. Нөхөрсөг тус тоглолтонд хоёр баг 1-1 харьцаагаар эвийн гэрээ байгуулж байлаа.[4]

Амжилт

Багийн

Пескара

  • Италийн Сери Б (1): 2011/12

ПСЖ

  • Францын аварга (1): 2012/13, 2013/14
  • Францын супер цомын эзэн (1): 2013
  • Францын лигийн цомын эзэн (1): 2014

Хувийн

  • Браво цом (1): 2012
  • Францын лигийн шилдэг залуу тоглогч (1): 2014
  • Францын лигийн бэлгэдлийн баг (1): 2014

Эшлэл

Холбоос