Машины эд хэсэг

Машины эд хэсэг нь эд анги бөгөөд хоорондоо ижил болон ядаж л хэлбэр нь ойролцоо техникийн дүрслэлийг хэлнэ. Хэдийгээр энэ нэр нь машинд хамааралтай мэт боловч тоног төхөөрөмж, аппарат, багаж болон орчин үеийн барилгын техникт мөн хэрэглэдэг. Түүний шинж чанарыг маш сайн судалсан учир ямарваа нэг барилгын техник болон техникийн төхөөрөмжийн дахин давтагдах үүрэгтэй шийдэлд санаа зоволтгүйгээр ашиглах боломжтой.

Нэрийн эд хэсэг гэдэг нь хамгийн жижиг машины эд хэсгүүдийг агуулдаг. Гэсэн ч машины эд хэсэг гэсэн нэршилд өөрөөр хэрэглэх буюу хамгийн жижиг эд ангиудын нэгдэл ба энэхүү нэгдлийн функц тухайн техникийн дүрслэлд тодорхой үүрэг гүйцэтгэн ашиглагдах ёстой. Ингэж үзвэл унадаг дугуйны гинжний боолт, цөн болон гогцоог хооронд нь холбон бүтэн болсоны дараа энэ нь унадаг дугуйны машины эд хэсэг болно.

Хамгийн ихээр хэрэглэгддэг машины эд хэсэг нь техникийн дүрсийн үндсэн ангийг, холбогч эд хэсэг юм. Ийм холбох эд хэсэгт шураг (эрэгтэй хамт) орно.

Стандарт машины эд хэсгүүд болох холбох эд анги болон жийрэг резин зэрэг нь бараг бүх шинж чанараар нь стандартчилсан ба эдийн засгийн талаас нь бодолцон түүнийг хямд материалаар солих боломжтойгоор анхнаас тооцон хийдэг.

Нарийн хийцтэй машины эд хэсэгт жишээ нь гол, дугуй, холхивч болон дамжуулга орно. Эдгээр эд ангийн стандарт нь угсрагдах эд ангийн холбогдох хэсгийн талбайн хэлбэр болон хэмжээгээр хязгаарлагдана.

Ангилал

  • Холбох эд хэсэг
    • Шурган холбоос
    • Таван холбоос
    • Гагнаасан холбоос
    • Хүйтэн гагнууран холбоос
    • Наалтан холбоос
  • Хадгалагч эд хэсэг
  • Чиглүүлэгч эд хэсэг (дамжуулга)
    • Гулсах холхивч болон өнхрөх холхивч
    • Тэнхлэг болон гол
  • Шилжүүлэгч эд хэсэг
    • Араат дугуй болон араат дугуйн дамжуулга
    • Үрэлтэт дугуйн дамжуулга
    • Татагч материал бүхий дамжуулга
    • Шурган дамжуулга
    • Сэлгэгч дамжуулга
    • Замт дамжуулга
  • Тайван эд хэсэг
    • Холбогч болон залгах холбогч
    • Тоормос
    • Залгуур
  • Залгах эд хэсэг
    • Залгах механизм (жишээ нь: малтезерийн чагтан холбогч)
  • Удирдлага- болон тохируулгын эд хэсэг
    • Тоормосны тохируулагч (жишээлбэл зугатах хүчний тохируулагч)
    • Зангуут тохируулга (жишээлбэл цагны тээглүүр)
  • Бусад эд хэсэг
    • Жийрэг резин
    • Шугам хоолой, агуулах сав болон цоргоны хаалт