Модерн Токинг

Modern Talking (англ.: "орчин үеийн яриа") хамтлаг нь хоёр хүний бүрэлдэхүүнтэй германы поп хөгжмийн хамтлаг байсан юм. Тэдний ихэнх дуу нь англи дууны хэв маяг, дууны аяз, хэмнэлийг ихэд шингээсэн бүтээлүүд байдаг.

Modern Talking

Modern Talking (2003)
Modern Talking (2003)
Ерөнхий мэдээлэл
ГаралГерман Герман
ЖанрДэнс-поп, евродэнс, европоп, евро диско
Үүссэн1984, 1998
Тарсан1987, 2003
Цахим хуудасmodern-talking
Анх байгуулсан гишүүд
Дийтер Болен
Дуучин, даралтат хөгжим
Томас Андерс

Түүх

Дуу болон хөгжмийн зохиолч Дийтер Болен нь анх 1983 онд дуучин Томас Андерстай танилцжээ. Дийтер эхлээд Томасд зориулан шлагер дуу зохион өгч дуулуулсан боловч нэг их амжилтанд хүрсэнгүй. Ингээд тэр хоёр амжилтанд хүрэх итгэл тээн хоёр хүний хамтлаг байгуулахаар болов. Дийтер энэ тухайгаа хөгжмийн цомог үйлдвэрлэгч Бертелсманн компанид танилцуулжээ. Хэдийгээр тус компани тэднийг дэмжихээр болсон боловч тэр хоёрын амжилтанд эргэлзсэн учир маш бага хөрөнгө оруулалт хийв. Үүний нотолгоо нь тэр хоёрын анхны видео бичлэгийг ямар энгийн хямд төсөр хийгдсэнээс харж болно. Тэдний энэ бичлэг олон өнгийн гэрлээр гэрэлтүүлсэн тайзны утаатай өрөөнд хийгджээ. Мөн пянзны гаднах гэрэнд ч сүртэй зураг авч мөнгө үрсэнгүй, ердөө л нэг нэгийг түшүүлсэн лактай гутал болон пүүзний зураг байлаа.[1]

Дебют дан дуу болох «You’re My Heart, You’re My Soul» дуугаа Modern Talking 1984 оны аравдугаар сард худалдаанд гаргажээ. Энэ дуу нь 1985 нэгдүгээр сарын 28-нд германы шилдэг арван дан дууны тоонд орсон бөгөөд нийт зургаанд долоо хоног хитийг тэргүүлж байсан бол 15-долоо хоног эхний аравт жагсаж байж.[2]

Уран бүтээлийн гараа

Уран бүтээл

ЦомогТүрүүлж гарсан сингл/дан дуу
ОнDEUKATCHDEUKATCH
1985[3][4]The 1st Album1-22
You’re My Heart, You’re My Soul15611
You Can Win If You Want17012
1985Let’s Talk About Love2-41
Cheri, Cheri Lady1-11
1986Ready for Romance17611
Brother Louie1412
Atlantis Is Calling (S.O.S. for Love)15513
1986In the Middle of Nowhere1-23
Geronimo’s Cadillac3-36
Give Me Peace on Earth29-28-
1987Romantic Warriors3-68
Jet Airliner7-110
1987In the Garden of Venus35---
In 100 Years...30---
1998Back for Good1-11
You’re My Heart, You’re My Soul ’982-24
Brother Louie ’9816-1721
1999Alone1-23
You Are Not Alone7-512
Sexy Sexy Lover15-2735
20002000 – Year of the Dragon3-54
China in Her Eyes8-2220
Don't Take Away My Heart41---
2001America2-710
Win the Race5-1431
Last Exit to Brooklyn37-4494
2002Victory1-714
Ready for the Victory7-2062
Juliet25-4283
2003Universe2-1025
TV Makes the Superstar2-1555
(*) Энэхүү жагсаалтанд эзэлсэн байрууд нь герман, их британи, австри, швейцарийн чарт жагсаалт дахь хамгийн дээд байрууд юм.

Шагнал

  • 1985: Браво-Отто – Шилдэг хамтлаг, алтан шагнал[5]
  • 1985: Формел Айнс-Шагнал – Nr.-1-Hit You’re My Heart, You’re My Soul
  • 1985: Формел Айнс - Шагнал – Nr.-1-Hit You Can Win If You Want
  • 1985: Алтан европ - Шагнал – Nr.-1-Hit You’re My Heart, You’re My Soul
  • 1985: Формел Айнс - Шагнал – Nr.-1-Hit Cheri Cheri Lady
  • 1986: Браво-Отто – Шилдэг хамтлаг, мөнгөн шагнал[6]
  • 1986: Люксембургийн Лёве Радио, Оны шилдэг хамтлаг
  • 1986: Формел Айнс - Шагнал – Nr.-1-Hit Brother Louie
  • 1986: Формел Айнс - Шагнал – Nr.-1-Hit Atlantis Is Calling
  • 1998: VIVA Комет – Lifetime Achievement Award
  • 1998: Бамби, эргэн ирсэн оны шилдэг хамтлаг[7]
  • 1998: Алтан европ, эргэн ирсэн оны шилдэг хамтлаг
  • 1999: Алтан камер Германы шилдэг поп хөгжим ангилалд
  • 1999: Эхо-Шагнал, Рок/Поп үндэсний синглд нэр дэвшсэн
  • 1999: Эхо-Шагнал, Үндэсний хамтлаг / Рок-Поп[8]
  • 1999: Радио Рэгенбоген шагнал, эргэн ирсэн оны шилдэг хамтлаг
  • 1999: World Music Awards, World’s Best Selling German Group
  • 1999: Рекорд-99 шагнал, Sales Award
  • 1999: РШХ-Алт[9]
  • 2000: Амадей-Австрийн хөгжмийн шагнал, Рок-Попын шилдэг хамтлагт нэр дэвшсэн
  • 2000: Эхо-Шагнал
  • 2001: Эхо-Шагнал
  • 2001: Top of the Pops Award, Top Artist Germany
  • 2002: Эхо-Шагнал

Цахим холбоос

Эшлэл