Монголд орос хэл

Монгол дахь орос хэл нь 2006-2007 оны хичээлийн жилээс эхлэн 7-р ангиас эхлэн Монгол улсын бүх ерөнхий боловсролын сургуулиудад заавал байх гадаад хэл болжээ.

Түүх

1911—1990

1990 он хүртэл дунд сургуульд орос хэл сурах нь заавал байх ёстой зүйл байв. Түүнээс гадна тэр үед Зөвлөлтийн олон тооны мэргэжилтэн, цэргийн алба хаагчдын оролцоотой байгааг харгалзан 10 гаруй дунд сургууль тус улсад үйл ажиллагаа явуулж байсан Оросын боловсролын байгууллагуудын хөтөлбөрийн дагуу ажилладаг байв. Үүнээс гадна монголчууд ЗХУ-д олноор дээд, дунд боловсрол эзэмшиж байсан бөгөөд Монголд дунд сургуульд зааваол үздэг орос хэл заах багш нар бэлтгэдэг Орос хэлний багшийн дээд сургуулийг (өнөөгийн Хүмүүнлэгийн ухааны Их сургууль) 1979 онд байгуулж байжээ. Мөн орос хэлтэй хүн албан тушаал ахих боломж илүү байсан тул орос хэл тухайн үед их дэлгэрч байсан.

1990—2000

1991 онд ЗСБНХУ задран унасны дараа орос хэлтэй мэргэжилтнүүд, цэргүүд манай улсаас их хэмжээгээр гадагш гарсан, түүнчлэн хуучин социалист лагерийн орнуудын хоорондын худалдаа, эдийн засгийн харилцаа тасарсны үр дүнд 1990-ээд оноос хойш Монгол дахь орос хэлтнүүдийн тоо огцом буурчээ. Орос улстай улс төр, эдийн засгийн харилцаа суларсантай холбоотойгоор орос хэлний ач холбогдол буурсан байна. Улмаар Монгол Улсын дунд сургуульд англи хэлийг 4-р ангиас эхлэн заавал үзэх болсон нь мөн нөлөөлсөн. Хятад, Солонгос, Япон улсуудтай харилцаа холбоо идэвхижиж эдийн засгийн шалтганаар тус хэлнүүдийн хэрэгцээ нэмэгдсэнтэй холбоотойгоор хэлийг нь үзэх сонирхол үүссэн байна.

Ардчилсан өөрчлөлт эхэлсний дараа бараг бүгд хаалгаа барьсан бөгөөд 2024 оны байдлаар орос хэлээр Монгол-Оросын хамтарсан сургууль, Монгол Улс дахь Оросын ЭСЯ-ны дэргэдэх дунд сургууль үйл ажиллагаа явуулж байна.