Монголын спорт

Монгол оронд уламжлалт спортын төрлүүдээс гадна хөл бөмбөг, чөлөөт бөх, сагсан бөмбөг зэрэг олон спорт хөгжиж байна. Монголын Үндэсний Олимпын Хороо нь Монгол улсад спортыг хөгжүүлэх, олимпизмийн хөдөлгөөнийг дэлгэрүүлэхэд чиглэсэн үйл ажиллагаа явуулж байна.

Бөхийн Өргөө

Эрийн гурван наадам болох морины уралдаан, сур харваа, үндэсний бөх нь Монгол даяар хамгийн их тархсан, хамгийн олон үзэгчтэй спортын төрлүүд юм. Наадмын үеэр шагай харвах тэмцээнүүд ч гэсэн болдог.

Хамгийн их дэлгэрсэн спорт бол эрийн гурван наадмын гол төрөл, үндэсний бөх юм. Монгол бөхийг анх 7000 жилийн өмнө үүссэн гэж түүхчид үздэг байна. Монгол бөхөөр элдэв маргааныг цэгцлэж шийдвэрлэх явдал нь Монголын нууц товчоонд ч гардаг ажээ. Улсын бөхийн тэмцээнүүдэд улсын өнцөг булан бүрээс хэдэн зуун бөхчүүд ирж өрсөлддөг.

Сүүлийн үед ширээний теннис, жүдо, сагсан бөмбөг, хөлбөмбөг ихээхэн дэлгэрч, монгол тамирчид эдгээр төрлүүдээр олон улсын тэмцээнүүдэд амжилттай оролцож байна.

Монголчууд 1990-ээд оны сүүлчээс Японы сүмо бөхөд хүчээ сорих болж, өндөр амжилт гаргаж ирсэн. 2003 онд Асашёорюү нь анхны монгол Ёкозүна (сүмогийн аварга) болсон ба 2007 онд Хакүхо хоёр дахь, 2012 онд Ама гуравдахь, 2014 онд Какүрюү 4 дэх монгол Ёкозүна болжээ.

Одоогоор Монгол улсын тамирчид зуны Олимпоос 2 алт, 10 мөнгө, 14 хүрэл медаль хүртээд буй.

Жүдогийн 100 кг-ийн жинд Найдангийн Түвшинбаяр Бээжингийн Олимпын үеэр Монголын анхны алтан медалийг авчирсан.[1] Тэрээр 4 жилийн дараа олимпоос мөнгөн медаль зүүснээр Олимпын хос медальтай Монголын анхны тамирчин болсон. Мөн Олимпын хүрэл медальт Хашбаатарын Цагаанбаатар нь Монголоос төрсөн жүдогийн анхны дэлхийн аварга юм.

Буудлагын төрөлд монгол эмэгтэйчүүд амжилт үзүүлэх болсон. Доржсүрэнгийн Мөнхбаяр нь хоёр удаагийн дэлхийн аварга, Олимпын хүрэл медальт (одоо Германы иргэн болсон) тамирчин бөгөөд Отрядын Гүндэгмаа нь Олимпын мөнгөн медальтай.

Сонирхогчдын боксын төрөлд сүүлийн үед ихээхэн амжилт гаргаж байна. Бээжингийн олимпод 4 боксчин оролцсоноос Энхбатын Бадар-Ууган алт, Пүрэвдоржийн Сэрдамба мөнгөн медаль авсан. П.Сэрдамба 2009 онд Монголын тамирчдаас анх удаа дэлхийн аварга болсон.

Байт харвааны төрөлд Бээжингийн паралимпаас Дамбадондогийн Баатаржав алтан медаль авсан.

Хүндийн өргөлтийн төрлөөр Мөнхжанцангийн Анхцэцэг 2017 онд Монголдоо анх удаа Дэлхийн АШТ-ий хүрэл медаль авчирчээ. Я

Хөлбөмбөг нь залуучууд, хүүхдүүдийн дунд түгээмэл болсон. 1990-ээд оноос Монголын хөлбөмбөгийн шигшээ нь дахин тоглох болсон боловч том хэмжээний тэмцээнд орж чадаагүй л байна.

2012 оны зуны олимпоос Монгол Улс алтан медаль авч чадаагүй ч түүхэндээ хамгийн олон буюу 5 медаль хүртжээ.

Аэробик

Байт харваа

Үндсэн өгүүлэл: Байт харвааны ДАШТ

Байт харваа нь Монголын спортын гол төрлүүдийн нэг болдог.

ДАШТ

МедальТамирчинОнТөрөл
1  АлтДолжингийн Дэмбэрэл1971 Их Британи, Кардиффэмэгтэйчүүдийн ганцаарчилсан төрөл[2]

Бенди

Монголын бендийн баг 2014 оны ДАШТ-д B дивизионы 9 багаас 6-д оржээ.

Биллъярд

Бокс

Үндсэн өгүүлэл: Олимпийн боксын дэлхийн аварга шалгаруулах тэмцээн ба Азийн боксын аварга шалгаруулах тэмцээн

Бокс Монголд 1948 оноос хөгжиж эхэлжээ. 1960-аад онд 3 жил орчим социалист үзэл сурталд тохирохгүй гэж хориглосоны дараа эргэн сэргэжээ. СГЗ, яруу найрагч С.Оюун боксыг эргэн хөгжүүлэх талаар идэвхтэй санал санаачилга гаргаж байсан байдаг. Куба улс мэргэжлийн боксыг мөн адил шалтгаанаар хориглож байсан ч сүүлийн үед мэргэжлийн боксыг хөгжүүлэхэд анхаарч байна. 1970 оноос боксын УАШТ зохиогдож эхэлжээ.

Буудлага

ДАШТ

МедальТамирчинОнТөрөл
1  АлтДоржсүрэнгийн Мөнхбаяр1998 Испани, Барселонэмэгтэйчүүдийн 10 метрийн хийн гар буу
3  ХүрэлОтрядын Гүндэгмаа2006 Хорват, Загребэмэгтэйчүүдийн 25 метрийн гар буу
3  ХүрэлОтрядын Гүндэгмаа, Доржсүрэнгийн Мөнхбаяр, Д.Оюун1998 Испаниэмэгтэйчүүдийн багийн 10 метрийн хийн гар буу
2  МөнгөОтрядын Гүндэгмаа, Цогбадрахын Мөнхзул, Т.Баярцэцэг2014 Испаниэмэгтэйчүүдийн багийн 25 метрийн гар буу

Тивийн АШТ

Бүстэй бөх

Гимнастик

Даам

Дартс

Дугуйн спорт

Монгол улс дугуйн ДАШТ-д

МедальТамирчинОнТөрөл
3  ХүрэлЖамсрангийн Өлзий-Орших1997
2  МөнгөЖамсрангийн Өлзий-Орших2002

Хоккей

Монголын хоккейн баг ДАШТ-ий доод (D) дивизионд хэд хэдэн удаа оролцож байсан ба 2007 онд C буюу дээрээсээ 3 дахь дивизионд дэвшин оролцсон нь ДАШТ-д гаргасан хамгийн том амжилт болжээ. Сонирхуулахад Канадчууд Монголын хоккейчидтой уулзахдаа дундад зууны үеийн монголчууд анх хоккейг үүсгэсэн гэсэн байдаг.

Хөл бөмбөг

Жиүжицү

Жиүжицү 2007 оноос Монголд дэлгэрчээ.

Жүдо

Эрэгтэйчүүдийн УАШТ 1977, эмэгтэйчүүдийн УАШТ 1992 оноос, багийн УАШТ 2012 оноос зохиогдож байна.

Дэлхийн жүдогийн мастеруудын тэмцээн

Энэ тэмцээнд жин тус бүрт дэлхийд чансаагаараа эхний 16-д орсон тамирчдыг оролцуулдаг. Зарим тамирчин оролцоогүй тохиолдолд чансаагаараа 16-с хойш бичигдсэн тамирчид орж болдог.

МедальБайрТамирчинОнЖин
1  АлтСанжаасүрэнгийн Мияарагчаа2010 Сувон, өмнөд Солонгос[3]эрэгтэй 66 кг
1  АлтХашбаатарын Цагаанбаатар2011 Баку, Азербайжан[4][5]эрэгтэй 66 кг
3  ХүрэлБаттулгын Тэмүүлэн2011эрэгтэй 100 кг
1  АлтСанжаасүрэнгийн Мияарагчаа2012[6][7]эрэгтэй 66 кг
2  МөнгөХашбаатарын Цагаанбаатар2012эрэгтэй 66 кг
2  Мөнгө2Ганбатын Болдбаатар2013, Тюмень, ОХУ[8]эрэгтэй 60 кг
1  Алт2Сайнжаргалын Ням-Очир2013эрэгтэй 73 кг
3  Хүрэл2Хашбаатарын Цагаанбаатар2013эрэгтэй 66 кг
2  Мөнгө2Адъяасамбуугийн Цолмон2013[9]эмэгтэй 52 кг
1  Алт2Доржсүрэнгийн Сумъяа2013[10]эмэгтэй 57 кг

Заалны хөл бөмбөг

Каратэ

Кикбокс

Кураш бөх

Кураш нь түрэг үндэсний бөхийн тэмцээн бөгөөд Узбекистан улс сүүлийн жилүүдэд олон улсын хэмжээнд хөгжүүлэх болжээ.

Монгол улс кураш бөхийн ДАШТ-д

МедальБайрТамирчинОнЖин
1  АлтДоржготовын Цэрэнханд2007эмэгтэй +63 кг
1  АлтДоржготовын Цэрэнханд2007эмэгтэй үнэмлэхүй кг
1  АлтМөнхбатын Уранцэцэг2007эмэгтэй 48 кг


Пауэрлифтинг

2003 онд холбооны ерөнхий нарийн бичгийн дарга Д.Баттулга, улсын гарьд Д.Рагчаа, улсын начин П.Моломжамц, Пауэрлифтингийн дэлхийн аварга Б.Алтангэрэл тэргүүтэй хүмүүс Монголын пауэрлифтингийн нэгдсэн холбоог байгуулсан түүхтэй.

Сагсан бөмбөг

Самбо

Сонгомол бөх

Сумо

Олон улсын Таеквондо

Ушу

Холимог тулааны урлаг

Хөл бөмбөг

Хүндийн өргөлт

Чөлөөт бөх

Универсиад

Монгол улс анх 1965 онд Универсиадад оролцжээ.[11]

Зуны Универсиад
ОнАлтМөнгөХүрэлБайр
1973 Зөвлөлт, Москва10116
197710215
199910226
2003145
2005137
20071137
20092145
2011 Хятад443
2013 Орос361620

Эшлэл

Мөн үзэх

Гадаад холбоос