Найжел Рео-Кокер

Хөлбөмбөгчин


Найжел Шола Андре Рео-Кокер (Англи: Nigel Shola Andre Reo-Coker, 1984 оны тавдугаар сарын 14-нд төрсөн) нь Сьерра-Леоне гаралтай Английн хөлбөмбөгчин бөгөөд Премьер лигийн Болтон Уондерерс багийн тоглогч юм.

Найжел Рео-Кокер
Хувийн мэдээлэл
Бүтэн нэрНайжел Шола Андре Рео-Кокер
Өндөр1.75 м[1]
БайрлалХагас хамгаалагч
Багийн мэдээлэл
Одоогийн багАнглиБолтон Уондерерс
Дугаар19
Өсвөрийн баг
1997–2002АнглиУимблдон
Мэргэжлийн замнал*
ОнБагГараа(Гоол)
2002–2004АнглиУимблдон58(6)
2004–2007АнглиВест Хэм Юнайтед125(11)
2007–2011АнглиАстон Вилла102(1)
2011–АнглиБолтон Уондерерс24(2)
Шигшээ баг
2005АнглиАнгли
(20-иос доош нас)
3(0)
2003–2007АнглиАнгли
(21-ээс доош нас)
23(1)
* Мэргэжлийн замналын тоглолтын (гоол) үзүүлэлтийг дотоодын лигтэй нь уялдуулсан болно. Сүүлд шинэчилсэн: 15:00, 2012 оны 2 сарын 11.

† Гараа (Гоол).

‡ Шигшээ багийн гараа болон гоолыг сүүлд шинэчилсэн: 20:39, 2012 оны 2 сарын 5

Түүнийг дамжуулалт сайн өгдөг хагас хамгаалагч гэдгээр нь хөлбөмбөг сонирхогчид мэдэх ба Уимблдон, Вест Хэм Юнайтед болон Астон Вилла багуудад тоглож байв.

Замнал

Рео-Кокер Вест Хэмд.

Вест Хэм Юнайтед багт байхдаа тухайн үеийн дасгалжуулагч Алан Пардьюгийн шийдвэрээр тус багт ирсэн хоёр дахь улиралдаа багийн ахлагчаар томилогдож 2004-05 оны улиралд багийнхныхаа хамт онцгой амжилт үзүүлэн Премьер лигт дэвших эрхийг авсан[2] ба 2005-06 оны улиралд лигийн эхний хагаст багтан улирлыг дуусгасан буюу 55 оноотойгоор 9 дүгээр байр эзэлсэн нь багийн дасгалжуулагч тэр дундаа ахлагч Рео-Кокерийн амжилтын тодорхой үзүүлэлт юм.[3][4]

Астон Вилла багт дөрвөн жил тоглохоор 2007 оны долоодугаар сарын 5-нд 8.5 сая фунт стерлингийн гэрээг байгуулсан байна.[5] Энэ багт тэрээр мөн багийн ахлагчийн үүргийг хэсэг хугацаанд гүйцэтгээд амжсан юм.[6]

Болтон Уондерерс багтай 2011 оны долоодугаар сарын 27-нд хоёр жилийн гэрээг байгуулан иржээ.[7]

Шагналууд

Вест Хэм Юнайтед

  • Лигийн АШТ Плей-офф: 2005 оны аварга
  • Английн цом: 2006 оны дэд аварга
Астон Вилла
  • Peace Cup: 2009 оны аварга
  • Лигийн цом: 2010 оны дэд аварга
Жон Карьютай бие халаалтаа хийж буй нь.

Эшлэл

Холбоос

Өмнөх
Кристиан Дэйлли
Вест Хэм Юнайтед багийн ахлагч
2004–2007
Дараах
Лукас Нил