Нямаагийн Энхболд
Нямаагийн Энхболд (* 1957 оны 1 сарын 6-нд Завхан аймгийн Улиастай хотод) нь Монгол Улсын улс төрийн зүтгэлтэн. Монгол Улсын Их Хурлын гишүүнээр тасралтгүй 5 удаа Төв аймгаас сонгогдсон.
Нямаагийн Энхболд | |
---|---|
Монгол Улсын батлан хамгаалахын сайд | |
Албан тушаал хашсан 2017 оны 10 сарын 19 – 2020 оны 7 сарын 8 | |
Ерөнхий Сайд | Ухнаагийн Хүрэлсүх |
Өмнөх | Бадмаанямбуугийн Бат-Эрдэнэ |
Дараах | Гүрсэдийн Сайханбаяр |
Монгол Улсын засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга | |
Албан тушаал хашсан 2007–2008 | |
Ерөнхий Сайд | Санжаагийн Баяр |
Өмнөх | Сундуйн Батболд |
Дараах | Бадраагийн Долгор |
Монгол Улсын гадаад хэргийн сайд | |
Албан тушаал хашсан 2006–2007 | |
Ерөнхий Сайд | Миеэгомбын Энхболд |
Өмнөх | Цэндийн Мөнх-Оргил |
Дараах | Санжаасүрэнгийн Оюун |
Хувийн мэдээлэл | |
Төрсөн | 1957 оны 1 сарын 6 Завхан, Улиастай |
Улс төрийн нам | Монгол Ардын Нам |
1974 онд Төв аймгийн Зуунмод хотын 10 жилийн дунд сургууль,1979 онд ЗХУ-ын Москва хотын Хэвлэлийн дээд сургууль Инженер- эдийн засагч мэргэжлээр,1990 онд ЗХУ-ын Москва хотын КН-ын дээд сургууль,1996 онд Австрали улсын Сиднейн их сургуулийн магистрантур тус тус төгссөн англи, орос хэлтэй.
Удирдлагын ухааны магистр.
Ажилласан байдал
- 1979 - 1980 онд Соёлын яамны хэвлэлийн нэгдсэн редакцид эдийн засагч
- 1980 - 1986 онд Соёлын яамны Төлөвлөгөө эдийн засгийн хэлтэст мэргэжилтэн, ахлах мэргэжилтэн
- 1986 - 1990 онд Улсын Хэвлэлийн Комбинатын орлогч дарга
- 1990 - 1993 онд Монгол Хэвлэл нэгтгэлийн ерөнхий захирал
- 1993 - 1995 онд Монгол Улсын Шадар сайдын /Л.Энэбиш/ зөвлөх
- 1997 - 2000 онд Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын Мэдээлэл харилцааны албаны дарга
- 2000 оноос хойш Монгол Улсын Их Хурлын гишүүн
- 2004 - 2008 онд Монгол Улсын Их Хурлын гишүүн
- 2006 - 2007 онд Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Гадаад хэргийн сайд
- 2007 - 2008 онд Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Монгол Улсын сайд, Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга
- 2008 - 2012 онд Монгол Улсын Их Хурлын дэд дарга
- 2008 - 2012 онд Монгол Улсын Их Хурлын гишүүн
- 2012 - 2013 онд Монгол Улсын Их Хурал дахь Монгол Ардын Намын бүлгийн дарга
- 2017 - 2020 онд Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Батлан хамгаалахын сайд
- 2020- оноос УИХ-ын гишүүн.
Шагнал
- 2001 онд Алтангадас одон,
- 2001, 2011, 2021 онд Ардын хувьсгалын ойн медалиуд,
- 2006 онд Их Монгол Улс байгуулагдсаны 800 жилийн ойн хүндэт медаль
🔥 Top keywords: Тусгай:SearchНүүр хуудасЧингис хаанЭверестМонголМонгол Улсын Үндсэн Хууль1990 оны Монголын ардчилсан хувьсгалАгаарын бохирдолБүгд Найрамдах Монгол Ард УлсНарны аймагИх Монгол УлсНэгдсэн Үндэстний БайгууллагаДашдоржийн НацагдоржДэлхийн хоёрдугаар дайнУлаанбаатарМонгол дахь Их ХэлмэгдүүлэлтАрдын хувьсгалМазаалайГазпромМонгол бичигУчиртай гурван толгойЦусны цагаан эсХубилай хаанМонгол орны томоохон нууруудБиологийн ангилалМонгол улсын аймаг, нийслэлСанжаасүрэнгийн ЗоригМонголын түүхЮань УлсЁс зүйГэрЭнзимХүннү улсБанзарын ДоржпаламДэлхийИнтернэтЯпонӨгэдэй хаанЭнерги