Ойрадай хаан

Ойрадай хаан бол улс төрийн бутралын үеийн Монгол улсын хаан юм. Тэр 1415 онд Ойрад аймгийн тусламжтайгаар Дэлбэг хааныг хороож, зүүн Монголын Аругтай тайшийн цэргийн хүчийг бут ниргэж хаан суусан юм. Тэр бол Аригбөх хааны удмын хүн.

Ойрадай хаан
Монголын хаан
Хаанчлал1415-1425
Хаан суусан1415
Бүтэн нэрОйрадай
Өнгөрсөн огноо1425
ӨмнөхДэлбэг хаан
УдаахАдай хаан
Эцэгтодорхойгүй
УлсМонгол Улс
Ургийн овогБоржигин

Түүний хаанчлалын жилүүдэд болсон гол үйл явдал нь Зүүн Монгол-Ойрадын дайн тулалдаан байлаа. Зүүн Монголын ноёд 1416 онд Хами-гийн зүүн тал дахь Зэлмэн ханы ойролцоо орших Бор нохойн зоо гэдэг газар Ойрадтай тулалджээ. 1422, 1423 онуудад Асудын Аругтай тайш, Хорчины Адай тайж нарын цэргийн хүчин Ойрадтай олон удаа байлдаж ялсан байдаг. Үүний дараа 1425 онд Ойрадай хаан нас барсан. Тэр бол Ойрад түмнээр төвлөрсөн хаан байжээ.

Гарал үүсэл

Ойрадай хааныг “Эрдэнийн товч”-ны Эсэхүтэй андуурч, үнэндээ Эсэхү (хятадаар Тайпин) нь Хэргүдийн Үгэчи хашихагийн хүү, Ойрадай нь Хиад боржигины удмын хүн юм.[1][2]

Холбоотой мэдээлэл

Өмнөх
Дэлбэг хаан
Монголын их Хаан
1415-1425
Дараах
Адай хаан

Эшлэл