Паг Жү-ён

Өмнөд Солонгосын хөлбөмбөгчин

Пак Чу Ён (сол. 박주영, 1985 оны долоодугаар сарын 10-нд Канвондо Дэгү хотод төрсөн) — Өмнөд Солонгосын хөлбөмбөгчин юм. Нэртэй хөлбөмбөгчин Хон Мён Бо түүнийг 'улсдаа шилдэг довтлогч' хэмээн онцолжээ.[2]

Пак Чу Ён

Сельтад 2012 онд
Хувийн мэдээлэл
Бүтэн нэрПак Чу Ён
Төрсөн огноо1985 оны 7 сарын 10 (1985-07-10) (38 настай)
Төрсөн газарӨмнөд Солонгос, Дэгү
Өндөр1.82 метр[1]
БайрлалДовтлогч
Багийн мэдээлэл
Одоогийн багЧөлөөт агент
Мэргэжлийн замнал*
ОнБагГараа(Гоол)
2005–2008Сөүл69(23)
2008–2011Монако91(25)
2011–2014Арсенал1(0)
2012–2013→ Сельта (зээл)21(3)
2014→ Уотфорд (зээл)2(0)
Шигшээ баг
2003–2005Өмнөд Солонгос (20-)26(18)
2007–2012Өмнөд Солонгос (23-)21(8)
2005–Өмнөд Солонгос65(24)
* Мэргэжлийн замналын тоглолтын (гоол) үзүүлэлтийг дотоодын лигтэй нь уялдуулсан болно. Сүүлд шинэчилсэн: 2014 оны 2 сарын 22.

† Гараа (Гоол).

‡ Шигшээ багийн гараа болон гоолыг сүүлд шинэчилсэн: 2014 оны 6 сарын 18

Замнал

Пак Чу Ён дээд лигийн Сөүлээс замналаа эхэлсэн жилдээ 30 тоглолтонд 18 гоол, 4 дамжуулалт хийн 'шилдэг залуу тоглогч', 'бэлгэдлийн багийн тоглогч', 'мэргэн бууч' болон 'үнэ цэнэтэй тоглогчоор' алдаршсан юм.

2011 оны наймдугаар сарын 30-нд Арсенал түүнийг элсүүлэн[3] 2012 оны нэгдүгээр сарын 22-нд Манчестер Юнайтедтай тоглоход (2:1) Лукас Подольскийн 30 дугаартайгаар гараалуулсан бөгөөд байр сууриа ололгүй байсаар наймдугаар сарын 31-нд испанийн Сельта,[4] 2014 оны нэгдүгээр сарын 31-нд II лигийн Уотфордод зээлэгджээ.[5][6]

Шигшээ

Анх 2005 оны зургаадугаар сарын 3-нд шигшээдээ Узбекстаны эсрэг гараалан-гоолдсон Пак Чу Ён 2010 оны зургаадугаар сарын 17-нд 2010 оны ДАШТ-д Аргентинтай тоглоход (4:1) авто гоол,[7] Нигеритэй тоглоход (2:2) гоолдсон.

2011 оны есдүгээр сарын 22-нд Ливантай 2014 оны ДАШТ-ий сонгонд хэт-трикдсэн.

Амжилт

Сөүл
  • Өмнөд Солонгосын цомын түрүү: 2006
Монако
  • Францын цомын түрүү: 2009/10
Хувийн
  • Өмнөд Солонгосын лигийн шилдэг залуу тоглогч: 2005
  • Өмнөд Солонгосын лигийн бэлгэдлийн баг: 2005
  • Өмнөд Солонгосын лигийн алтан бөмбөгийн эзэн: 2005
  • Өмнөд Солонгосын лигийн алтан шаахайн эзэн: 2005
  • Өмнөд Солонгосын лигийн үнэ цэнэтэй тоглогч: 2005, 2006

Эшлэл

Холбоос

Загвар:2006 оны ДАШТ-д Өмнөд Солонгосын хөлбөмбөгийн шигшээЗагвар:2008 оны зуны олимпт Солонгосын хөлбөмбөгийн шигшээ

Загвар:2012 оны зуны олимпт Солонгосын хөлбөмбөгийн шигшээ