Паскалэ Гравина

Паскалэ Гравина (Итали: Pasquale Gravina, 1970 оны 5 сарын 1-нд Молисегийн Кампобассод төрсөн) нь Италийн мэргэжлийн волейболчин юм.

Паскалэ Гравина
Волейбол
Төлөөлдөг улс: ИталиИтали Итали
Хувийн мэдээлэл
Бүтэн нэрПаскалэ Гравина
Төрсөн огноо1970 оны 5 сарын 1
Төрсөн газарКампобассо, Молисе
 
Медалиуд
Зуны олимп
МөнгөАтланта 1996Эрэгтэй
ХүрэлСидней 2000Эрэгтэй
Дэлхийн АШТ
АлтГрек 1994Эрэгтэй
АлтЯпон 1998Эрэгтэй

Гравина 202 см өндөртэй бөгөөд дундын довтлогчоор тоглодог байв. Майнор лигүүдэд хэдэн жил тоглосны дараа 1988 онд Италийн волейболын АШТ-ий нэдүгээр дивизионы Фалконара багт 1988 оноос эхлэн тоглох болжээ. Түүний ур чадвар, ялангуяа хаалт хийх чадварыг үнэлж шилдэг багуудын нэг болох Парма баг 1990 онд өөрийн болгож авсан. Парма багтайгаа 1992, 1993 онд лигийн аварга болсноор шигшээ багтаа тогтмол дуудагдах болсон байна. Хожим Сисли Тревисо багт байхдаа дахин 4 удаа лигийн аварга цолыг хүртжээ.

Гравина Италийн волейболын үндэсний шигшээ багийн бүрэлдэхүүнд 284 тоглолтод оролцсон бөгөөд анх 1990 онд Белу-Оризонте хотод Бразилын багийн эсрэг хийжээ.

Баг

БагУлсХугацаа
ФалконараИтали  Итали1988-1990
ПармаИтали  Итали1990-1996
ТревисоИтали  Итали1996-2001
МачератаИтали  Итали2001-2003
КунеоИтали  Итали2003-2004
ТревисоИтали  Итали2004-2005