Стив Рэдгрэйв

Сэр Стивен Жэффри Рэдгрэйв CBE (Англи: Steven Geoffrey Redgrave, 1962 оны 3 сарын 23-нд Бакинэмширийн Марлоуд төрсөн) нь Английн сэлүүрт завины тамирчин бөгөөд 1984 - 2000 оны хооронд 5 олимпоос дараалан алтан медаль хүртсэн алдартан юм. Түүнчлэн сэлүүрт завины дэлхийн аварга шалгаруулах тэмцээний 9, Британийн хамтын нөхөрлөлийн наадмын 3 алтан медальтай.

Стив Рэдгрэйв
Сэлүүрт завь
Хувийн мэдээлэл
Бүтэн нэрСтивен Жэффри Рэдгрэйв
Төрсөн огноо1962 оны 3 сарын 23 (1962-03-23) (62 настай)
Төрсөн газарБакинэмшир, Марлоу
Төлөөлсөн улс: Их БританиИх Британи Их Британи
 
Медалиуд
Зуны олимп
АлтЛос-Анжелес 1984Чиглүүлэгчтэй дөрвөл
АлтСөүл 1988Чиглүүлэгчгүй хос
ХүрэлСөүл 1988Чиглүүлэгчтэй хос
АлтБарселона 1992Чиглүүлэгчгүй хос
АлтАтланта 1996Чиглүүлэгчгүй хос
АлтСидней 2000Чиглүүлэгчгүй дөрвөл
Дэлхийн АШТ
АлтНоттингем 1986Чиглүүлэгчтэй хос
АлтКопенхаген 1987Чиглүүлэгчгүй хос
МөнгөКопенхаген 1987Чиглүүлэгчтэй хос
МөнгөБлэд 1989Чиглүүлэгчгүй хос
ХүрэлТасманиа 1990Чиглүүлэгчгүй хос
АлтВена 1991Чиглүүлэгчгүй хос
АлтРачице 1993Чиглүүлэгчгүй хос
АлтИндианаполис 1994Чиглүүлэгчгүй хос
АлтТампере 1995Чиглүүлэгчгүй хос
АлтАйгюбелетт 1997Чиглүүлэгчгүй дөрвөл
АлтКёльн 1998Чиглүүлэгчгүй дөрвөл
АлтСент-Катаринс 1999Чиглүүлэгчгүй дөрвөл
Төлөөлсөн улс: АнглиАнгли Англи
 
Медалиуд
Британийн хамтын нөхөрлөлийн наадам
АлтЭдинбург 1986Ганцаарчилсан
АлтЭдинбург 1986Чиглүүлэгчгүй хос
АлтЭдинбург 1986Чиглүүлэгчтэй дөрвөл

Рэдгрэйв таван олимп дараалан медаль хүртсэн дөрөвхөн тамирчны нэг бөгөөд уг амжилтаараа Их Британийн хамгийн шилдэг олимпч гэгддэг билээ.[1][2][3]

Рэдгрэйв 1988 онд Энн Коллэвэй (одоо Энн Рэдгрэйв)-тэй гэрлэжээ. Эхнэр Энн нь мөн 1984 оны Лос-Анжелесын олимпод Их Британийн эмэгтэйчүүдийн багт багтан өрсөлдөж байсан сэлүүрт завьчин бөгөөд1992 - 2001 онд Их Британийн шигшээ багийн эмнэлэг хариуцсан захирлаар ажиллаж байсан аж.

Бүтээлүүд

  • "Стив Рэдгрэйв: Алтан үе" (Steve Redgrave: A Golden age) (2000) Ник Таунсэндтэй хамт. ISBN 0-563-55182-8
  • "Стив Рэдгрэйвийн сэлүүрт завины бүрэн сурах бичиг" (Steve Redgrave's Complete Book of Rowing) (1992). ISBN 1-85225-124-7
  • "Чи амьдралд ялж чадна!" (You Can Win At Life!) (2005) Ник Таунсэндтэй хамт. ISBN 0-563-48776-3.

Эшлэл

Гадны холбоос