Сэлэнгэ аймаг

Монгол Улсын аймаг

Сэлэнгэ (монгол бичгээр: ᠰᠡᠯᠡᠩᠭᠡ ᠠᠢᠢᠮᠠᠭ, сэлэнггэ) — Монгол улсын аймаг. 1921 оны ардын хувьсгалын өлгий нутаг болсон бөгөөд 1934 онд байгуулагджээ.

Сэлэнгэ аймаг
ᠰᠡᠯᠡᠩᠭᠡᠠᠶᠢᠮᠠᠭ
Сэлэнгэ мөрөн
Flag of Сэлэнгэ аймаг
Сэлэнгэ аймаг Сүлд
Солбицол: 49°45′N 106°30′E / 49.750°N 106.500°E / 49.750; 106.500 106°30′E / 49.750°N 106.500°E / 49.750; 106.500
Улс Монгол
Байгуулагдсан1934 он (1934)
НийслэлСүхбаатар
Засаг захиргаа
Газар нутаг
  Нийт41,152.63 км2 (15,889.12 миль2)
Хүн ам
 (2022)
  Нийт 107,899
Цагийн бүсUTC+8
Бүсийн дугаар+976 (0)136
ISO 3166 кодMN-049
Улсын дугаарСЭ_
Вэб сайтselenge.gov.mn

Газар зүй

Сэлэнгэ мөрөн

Сэлэнгэ аймаг нь Монгол улсын хойд хэсэгт Орхон Сэлэнгийн савын дунд зэргийн уулс бүхий нутгийг эзлэн оршино. Аймгийн нутгийн баруун хойд хэсгээр Юрийн хурдас, өмнөд хэсгээр нь герциний боржин, зүүн хэсэгт нь гүний боржин тархжээ. Аймгийн нутагт нүүрс (Улаантолгой, Шарын гол), төмөр (Төмөртэй, Төмөртолгой), алт (Ноёд,Их Алтат, Бугант, Бороо, Заамар, Ноён уул, Толгойт) болон барилгын материалын баялаг бий.

Сэлэнгэ, Орхон, Хараа, Ерөө зэрэг манай орны том гол мөрд урсана. Сэлэнгэ мөрнөөр усан онгоц явна. Цагааннуур суманд Цагааннуур нуур бий. Ерөө, Товхонханы, Хондын Могойн зэрэг рашаан бий. Нутгийн ихэнх хэсэгт уулын хар шороон хөрс, гол мөрдийн хөндийн хагшаа хурдаст хөрс тархжээ.Мөн Мандал суманд Монгол оронд ургадаг эмийн ургамлын 80% нь ургадаг.

Амьтан ургамал

Нутгийн уулархаг хэсгээр (42%), ой хөвч тайга, бусад хэсгээр бэлчээрийн ургамал, гол мөрдийн хөндийгөөр шугуй ургажээ. Ойн ба хээрийн амьтад тархсан.

Аж үйлдвэр

Сэлэнгэ аймаг нь газар тариалан голлон хөгжүүлсэн аймаг юм. Манай орны газар тариалангийн талбайн үлэмж хэсэг энэ аймгийн нутагт Орхон Сэлэнгийн савд төвлөрсөн юм. Улсын үр тарианы 40 орчим хувийг үйлдвэрлэдэг, 570,000 гаруй малтай. Сэлэнгэ аймагт мод боловсруулах, гурилын, хүнсний, спирт бал бурамын үйлдвэр, вагон засварын газар бий. Сүхбаатар хот нь төмөр ба авто замын гол зангилаа нутаг бөгөөд манай хилийн байнгын чухал гарцын нэг юм.

Сумд

Сумдын газрын зураг
Амарбаясгалант хийд
Сум
(хотыг тодоор)
Суурин хүн амын тооцооТалбай
(км²)[1]
Нягт.
(2011)
2000200420082011[2]2022
1Алтанбулаг3,4893,7834,5455,1174,6802100.30 км²2.44
2Баруунбүрэн2,9392,4302,7022,8743,0912814.54 км²1.02
3Баянгол5,3914,2645,0285,6295,7021976.28 км²2.85
4Ерөө6,0775,5315,7926,4007,0788203.51 км²0.78
5Жавхлант1,7671,8381,8272,0292,0371189.70 км²1.71
6Зүүнбүрэн2,5072,3732,4682,7082,9771204.94 км²2.25
7Мандал23,96422,86423,64625,32926,8774843.73 км²5.23
8Орхон2,8172,1062,1652,2832,2531306.27 км²1.75
9Орхонтуул3,7603,3982,9523,6843,7992940.83 км²1.25
10Сант2,0622,0332,0562,2602,1381387.06 км²1.63
11Сайхан8,7378,2828,2858,6489,2841311.87 км²6.59
12Сүхбаатар22,37420,02519,62622,95821,96245.35 км²506.24
13Түшиг1,8991,6081,4201,6471,9102492.82 км²0.66
14Хүдэр1,7991,8382,0782,2292,8892838.65 км²0.79
15Хушаат1,4061,9461,5851,8092,0822010.15 км²0.90
16Цагааннуур4,1533,9194,2574,3445,0883814.72 км²1.14
17Шаамар4,8093,7834,1583,7504,052671.91 км²5.58
Аймгийн дүн99,95092,02194,590103,698107,89941,152.63 км²2.52


ЗХУ-д өрнөсөн перестройка буюу өөрчлөн байгуулалтын нөлөө 1980-аад оны дунд үеэс Монгол оронд нэвтэрч, төр засгийн үйл ажиллагааг шүүмжилсэн үгс үе үе сонсогдох болжээ. Энэ байдал аажмаар хүрээгээ тэлсээр Сэлэнгэ аймагт 1987 онд анхны ардчилсан холбоо байгуулагдаж. Нороврагчаа-Сэлэнгэ аймгийн дүрслэх урлагийн салбарын эрхлэгч, Мэндбаяр-Бумцэндийн нэрэмжит 1-р 10 жилийн сургуулийн шугам зургийн багш, Төмөрбаатар/мангар төмрөө хочит/Сэлэнгэ аймгийн цагдан сэргийлэх газрын цагдаа, Энхболд жижиг– аймгийн ҮЭХ-ны ажилчин залуучуудын хэлтсийн зааварлагч П.Баяраа-аймгийн МХЗЭ-ийн хорооны Үзэл суртлын хэлтсийн эрхлэгч болон бусад нөхөд байсан Тэр үед Сэлэнгэ аймгийн МХЗЭ-ийн хорооны 1-р нарийн бичгийн дарга Р.Нямсүрэн,2-р нарийн бичгийн дарга Тогтохням,Санхүү хэлтсийн эрхлэгч Бор, Ажилчин залуучуудын хэлтсийн эрхлэгч Алаксандр нар ажиллаж байсан бөгөөд Сэлэнгийн долигоо чуулгын шинэ байр ашиглалтанд орж бүх сумдын урлагийн үзлэг зохион байгуулагдан чуулгад уран сайханчдаа сонгон авч байсан . Сэлэнгэ аймгийн ардчилсан холбоо байгуулах анхны цугларалтаа Сэлэнгийн долигоо чуулгын байранd нууцаар зохион байгуулах ажлыг ажил үүргийн хувьд аймгийн залуучуудын эвлэлийн хорооны үзэл суртлын хэлтсийн эрхлэгч П.Баяраа, ҮЭ хорооны ажилчин залуучуудын зааварлагч Энхболд нарт оногдож бид хоёр чуулгын жижүүртэй хуйвалдан арын хаалгаар орж тайзан дээр хөшигний ард ардчилсан холбооны гишүүд тангараг өргөж ажил үүргийн хуваар гаргаж цэнхэр өнгөөр радаторлаж бор цаасан дугтуйтай тангаргийн бичиг ажлын удирдамжаа авч байв. УБ-аас С.Зориг хотын МХЗЭ хорооны зааварлагч, Р.Гончигдорж МУИС-ийн багш нар ирж уулзаж санал бодлоо солилцон цаашдын хийх ажлаа ярилцаж байсан билээ.

Сэлэнгэ аймгийн ардчилсан холбооны анхны зохицуулагчаар Сэлэнгэ аймгийн дүрслэх урлаг,урчуудын эвлийн хорооны салбарын эрхлэгч, Нороврагчаа сонгогдон ажиллаж байсан нь ардчилсан холбооны анхны зохицуулагч удирдагч юм.

Цахим холбоос

 Commons: Сэлэнгэ аймгийн зураг – Викимедиа дуу дүрсний сан

Эх сурвалж