Сюаньгуан

оны цол

Сюаньгуан (хятадаар:宣光, пиньинь галиг:xuānguāng) бол Монголын Юань улсын сүүлчийн хаан Тогоонтөмөрийн ууган хүү Билэгт хаан Аюушридарын оны цол юм.

Түүхэн тойм

1370 онд Тогоонтөмөр хаан Инчан хотод нас барсны дараа, хунтайж Аюушридар Хархорум хотод ирж их сууринд суухдаа Билэгт хаан хэмээн өргөмжлөгдсөн. Оны цолыг Сюаньгуан (宣光)(Чжоу улсын Сюань ван, Хань улсын Гуан Уди 2-ын гавьяагаар энэ 2 улс сэргэсэн гэсэн утгаар) хэмээн нэрлэжээ.[1] Сюаньгуан гэх энэ цолыг хэрэглэж байсан тухай анхны мэдээлэл нь Солонгосын Курё улсын түүхэнд тодорхой бичигдэн үлджээ.

Цаг тооны бичиг

Сюаньгуан1-р он2-р он3-р он4-р он5-р он6-р он7-р он8-р он9-р он
Нийтийн тоолол1371 он1372 он1373 он1374 он1375 он1376 он1377 он1378 он1379 он
Дорнын зурхайЦагаагчин гахайХар хулганаХарагчин үхэрХөх барХөхөгчин туулайУлаан лууУлаагчин могойШар морьШарагчин хонь

Холбоотой өгүүлэл

Өмнөх
Жыжөн
Юань улсын хаадын оны цол
1371-1379
Дараах
Тяньюань

Эшлэл