Сүхбаатар аймаг

Монгол Улсын аймаг

Сүхбаатар (монгол бичгээр ᠰᠦᠬᠡᠪᠠᠭᠠᠲᠤᠷ
ᠠᠶᠢᠮᠠᠭ
- sükebaɣatur, сүхэбагатур) — Монгол Улсын аймаг.

Сүхбаатар аймаг
ᠰᠦᠬᠡᠪᠠᠭᠠᠲᠤᠷᠠᠶᠢᠮᠠᠭ
Flag of Сүхбаатар аймаг
Сүхбаатар аймаг Сүлд
Солбицол: 46°41′N 113°17′E / 46.683°N 113.283°E / 46.683; 113.283 113°17′E / 46.683°N 113.283°E / 46.683; 113.283
Улс Монгол
Байгуулагдсан1942 он (1942)
НийслэлБаруун-Урт
Газар нутаг
  Нийт82,287.15 км2 (31,771.25 миль2)
Хүн ам
 (2022)
  Нийт 65,828
Цагийн бүсUTC+8
Бүсийн дугаар+976 (0)151
ISO 3166 кодMN-051
Улсын дугаарСҮ_
Вэб сайтsukhbaatar.gov.mn

Түүх

Сүхбаатар аймгийн нутаг дэвсгэр нь 1921 оноос өмнө Халхын Сэцэн хан аймгийн Чин ван хошуу, Далай ван хошуу, Ёст бэйс хошуу, Эрх гүн хошуу, Хурц засаг хошуу, Егүзэр хутагтын шавь хошуу гэсэн 6 хошууны нутаг, 1931 онд Халхын 4 аймгийг 13 аймаг болгон өөрчлөхөд Хэнтий, Дорнод аймагт харъяалагдаж байлаа.

1940-1942 оны засаг захиргааны өөрчлөлтөөр 1942 онд Жавхлант шарга аймаг шинээр байгуулагджээ. Энэ үед Дорнод аймгаас Асгат, Баян, Дарьганга, Дарханхаан, Жавхлант шарга, Зотол, Онгон, Урт, Халзан, Хонгор зэрэг 10 сум, Хэнтий аймгаас Мөнххаан, Уулбаян, Өлзийт, Түвшинширээ зэрэг 4 сум бүгд 14 сум, 125 баг, 29,2 мянган хүн ам, 850 мянган толгой мал, өвс хадах морин станц 2, нүүрсний уурхай нэг, сүү тосны завод 3-тай байгуулагдаж, Мандалын хийдийн сууринд төвлөрсөн бөгөөд аймгийн хөдөлмөрчдийн анхдугаар их хурал 1942 оны 3 дугаар сард 74 төлөөлөгчийн бүрэлдэхүүнтэй хуралдаж аймгийн Бага хурлыг 29 гишүүн, аймгийн яамны тэргүүлэгчдийг 9 хүний бүрэлдэхүүнтэй сонгож, аймгийн даргаар Сэдэдийн Түвдэнг баталжээ.

Газар усан

Тус аймгийн нутгийн хилийн нийт урт 1340 км бөгөөд урд талаараа БНХАУ-тай 485 км, баруун талаараа Дорноговь аймагтай 165 км, хойт талаараа Хэнтий аймагтай 260 км, зүүн хойт талаараа Дорнод аймагтай 430 км газраар тус тус хиллэдэг.

Аймгийн нутаг Дорнод монголын тэгш талын өмнөд хэсгийн үргэлжлэл бөгөөд тал хээрийн бүсэд багтдаг. Нутгийн ихэнх хэсэг нь далайн түвшнээс дээш 1000-1200 метр өндөрт оршдог. Хамгийн өндөр цэг нь далайн түвшнээс дээш 1778 метрт өргөгдсөн Шилийн богд уул, хамгийн нам цэг нь далайн түвшнээс 790 метр өргөгдсөн Байшинт юм.

Сүхбаатар нь ус зүйн мужлалаар ус багатай бүст багтах бөгөөд гадаргуугийн ус ховортой, тогтмол урсгалтай гол мөрөн байхгүй боловч 20 гаруй жижиг нуур, 200-гаад булаг шанд, гол горхи байдаг. Хавиргын булаг, Талбулаг, Арын нуур, Рашаант, Эрээн толгой, Далай булаг, Гашуун, Цавчир, өвдөг, Модонгийн худаг, Цагаан булаг зэрэг рашаан ус олонтой.

Байгалийн сонин тогтоц бүхий газар нутаг элбэгтэй. Үүнд:Дарьганга суманд 200 гаруй сөнөсөн галт уул, Онгон, Дарьганга суманд 127-248 км2 талбай эзлэх Онгон, Молцогийн их элс, Эрдэнэцагаан сумын нутагт улсын дархан цаазат Лхачинвандад уул, Дарьганга, Наран сумын нутагт Баяндулаан, Талын агуйт, Мөнххаан сумын Баян-Уулын орчмын 70 гаруй агуй зэрэг олон агуй, Лог, Будар, Зараа, Төрөнгө, Дэлгэрхаан, Харгилтай зэрэг үлэмж талбай бүхий чулуун тогтоцтой нуруу хөндий олон байдгийн дээр чулуужсан яс зэрэг амьтан ургамлын үлдэгдэл Байшинт, Ходоодын говь, Хорголжингийн талаас олддог юм.

Амьтан ургамал

Өвс ургамлын хувьд хайлс, дэлт балгана, тавилганга, нохойн хошуу, монос, ямаан болон нанхиат зээргэнэ ургахын хамт тал хээрийн хиаг, ерхөг, таана, хөмүүл, дэрс, бударгана зонхилно. Эмийн ургамлаас чөдөр өвс, чихэр өвс, зээргэнэ, халгай, таван салаа, тэхийн шээг зэрэг олон төрлийн ургамал ургадаг. Баяндэлгэр, Дарьганга сумын нутагт хунчий, туйплан, Эрдэнэцагаан сумын нутагт Бонго, лантаанз ургахын дээр анхилам үнэрт ургамлаас ганга өвс газар сайгүй тохиолдоно. Хайлс, гүйлс, бургас зэрэг модлог ба бутлаг ургамал бүхий байгалийн гоёмсог баянбүрд Дарьганга, Онгон, Баяндэлгэр, Наран, Эрдэнэцагаан, Сүхбаатар, Түмэнцогт сумын нутагт элбэг.

Цагаан зээр, тарваганы нутагшил нэлээд тархмал байдаг бөгөөд үнэг, чоно, хярс, өмхий хүрэн, мануул, дорго, туулай, шилүүс, илбэнх, хар сүүлт зэрэг ан амьтантай. Эрдэнэцагаан сумын Лхачинвандад, Аратын ууланд буга Түмэнцогтын Хар ямаатын ууланд бор гөрөөс, Бүрэнцогтын хаданд аргаль нутагшиж байна.

Сум нутаг

Газрын зураг
Сумын нэр
(хоттойг тод)
Багийн
тоо
Хүн амын тооцооТалбай
(км²)
2008[1]2012[2]2022
1Асгат41,7751,7521,95245
2Баруун-Урт915,54917,46323,942560
3Баяндэлгэр64,5604,6145,083140
4Дарьганга42,8842,8563,242180
5Мөнххаан54,3354,2694,983105
6Наран31,4661,5501,682220
7Онгон53,6383,6553,753170
8Сүхбаатар53,2633,1783,62755
9Түвшинширээ53,0353,0173,453140
10Түмэнцогт32,3392,3912,518150
11Уулбаян53,0102,7802,86080
12Халзан41,6221,5961,75970
13Эрдэнэцагаан86,3096,5276,974220
Аймгийн дүн6653,78555,64865,828

Хүн ам

Сүхбаатар аймгийн хүн ам [3][4] [5] [6][7]
1956
тоол.
1960
тооц.
1963
тоол.
1969
тоол.
1975
тооц.
1979
тоол.
1981
тооц.
1989
тоол.
1991
тооц.
1993
тооц.
1994
тооц.
1996
тооц.
1998
тооц.
2000
тоол.
2002
тооц.
2004
тооц.
2005
тооц.
2021
тооц.
2022
тооц.
30,70034,10032,10035,30039,90043,00044,60050,80057,40856,08457,54656,53455,52355,51154,52953,93552,76865,22865,828

Соёл урлаг

Сүхбаатар аймаг нь "Жаахан шарга" уртын дуу, Дарьганга мөнгөн урлал, удамт хурдан хүлэг, байгалийн үзэмж төгс Алтан Овоо, Шилийн Богд уул, Ганга нуур, эртний үеийн түүхийг хүүрнэсэн хүн чулуудаараа алдартай төдийгүй улс орон даяар нэр алдар нь дуурссан их жанжин Сүхбаатар, улсын баатар "Эх оронч" Чойн Дугаржав, Монгол Улсын Ерөнхий Сайд Цэнгэлтийн Жигжиджав, улс төр, урлагийн зүтгэлтэн Магсарын Дугаржав, Ардын жүжигчин уртын дуучин Ч. Шархүүхэн, Ардын зураач Д. Амгалан гээд урлаг соёлын зүтгэлтэн, гавьяатнууд, хөдөлмөрийн сайчууд, эрдэмтэн мэргэд, төрийн шагналтуудын өлгий нутаг юм.

Нутаг ус нэгтэй хөдөлмөрч олны дундаас Монгол улсын баатар 2, Хөдөлмөрийн баатар 16, Ардын цолтон 3, Төрийн шагналтан 6, Гавъяат цолтой 40 гаруй төрөн гарч аймаг орон нутгаа дуурсгаж байна. Сүхбаатар аймаг нь мөн хурдан адуугаараа алдартай юм.

Цахим холбоос

 Commons: Сүхбаатар аймгийн зураг – Викимедиа дуу дүрсний сан

Эшлэл