Тайж
Тайж нь хан буюу ноёны угсаа залгамжлагч, алтан ургийн үе удмынхны цол.
Тайж нарыг 5 хэсэгт хуваах бөгөөд эдгээрт,
- Боржигон тайж нар Бодончарын үүсгэсэн Алтан урагаас гаралтай бөгөөд дотор нь төрөл тайж, харъяат тайж хэмээн хоёр хуваана. Төрөл тайж гэдэг нь Чингис хааны шууд удмын тайж нар, харъяат тайж гэдэг нь Чингис хааны дүү Хавт Хасар, Бэлгүдэй, Тэмүгэ отчигин ноён нарын үр хойчис юм.
- Цорос тайж нар Бөртэ чонын 12 дугаар үеийн ач Дува сохороос төрсөн Доной, Догшин, Эмнэг, Эрх хэмээх 4 хөвгүүний нэг Донойн удмаас үүсчээ.
- Хойд тайж нар XII-XIII зууны үед нэг түмэн ойрадыг захирч явсан Худуга бэхи ноёны үр хойч юм.
- Урианхай тайж нар Чингис хааны есөн өрлөгийн нэг Зэлмэгийн үр хойчоос үүсчээ.
- Торгууд тайж нар Хэрэйдийн Тоорил ханы үр удам явсаар торгууд тайж нарын өвөг дээдэс болсон аж.
Чин улсын үед Боржигин овгийн тайж нарыг Тэргүүн, дэд, гутгаар, дөтгөөр гэсэн 4 дэс болгожээ. Тэргүүн зэргийг тайж нар нь зарим үед хошууны засаг ноён болж, бусад нь хамжлага бүхий засаг бус ноён болж, зарим ядуурсан нь хохь тайж, тойн болж байжээ.
Үгийн гарал
Тайж гэсэн үг нь хятадаар 太子 (tàizǐ) гэдгээс гаралтай бөгөөд “тэнгэр угсааны” гэсэн утгатай үг, XIY-XYI зууны үед монгол хэлэнд өргөн хэрэглэх болжээ.
Холбоотой мэдээлэл
🔥 Top keywords: Тусгай:SearchНүүр хуудасЧингис хаанЭверестМонголМонгол Улсын Үндсэн Хууль1990 оны Монголын ардчилсан хувьсгалАгаарын бохирдолБүгд Найрамдах Монгол Ард УлсНарны аймагИх Монгол УлсНэгдсэн Үндэстний БайгууллагаДашдоржийн НацагдоржДэлхийн хоёрдугаар дайнУлаанбаатарМонгол дахь Их ХэлмэгдүүлэлтАрдын хувьсгалМазаалайГазпромМонгол бичигУчиртай гурван толгойЦусны цагаан эсХубилай хаанМонгол орны томоохон нууруудБиологийн ангилалМонгол улсын аймаг, нийслэлСанжаасүрэнгийн ЗоригМонголын түүхЮань УлсЁс зүйГэрЭнзимХүннү улсБанзарын ДоржпаламДэлхийИнтернэтЯпонӨгэдэй хаанЭнерги