Тасманы тэнгис

Тасманы тэнгис (Англи: Tasman Sea) нь Номхон далайн нэг хэсэг бөгөөд Австралийн зүүн өмнөд хэсэг, Тасманы арал, Шинэ Зеландаар хүрээлэгдсэн тэнгис юм.

Тасманы тэнгис
Дээрх газрын зургийн голд Тасманы тэнгис байна.
Ай савын улс оронАвстралиАвстрали Австрали
Шинэ ЗеландШинэ Зеланд Шинэ Зеланд
Урт2,800 км
Өргөн, эн2,000 км
Мандлын талбай2,331,000 км²
Гүнзгий5,200 м
Абель Тасманы аялсан зам

Талбай нь 2,300 мянган км² орчим, хамгийн гүнзгий хэсэгтээ 5,257м гүн. 1642 онд тус бүс нутгаар аялсан Нидерландын аялагч Абель Тасманы нэрээр 1890 оноос ийнхүү нэрлэгдэх болсон аж.Английн аялагч Жеймс Күүк ч мөн 1770-аад онд Тасманы тэнгисээр аялсан гэдэг.

Арлууд

Тасманы тэнгист Австралийн эзэмшлийн Лорд Хав арал, Боллын пирамид, Норфолк арал зэрэг арлууд оршино.Норфолк арлаас хойших хэсэг нь Шүрэн тэнгист хамаарна.