Тяньли

оны цол

Тяньли (хятадаар:天曆, пиньинь галиг:Tiān lì) бол Монголын Юань улсын Тугтөмөр хаан, Хүсэлэ Хутагт хааны үед 1328-1330 оны хооронд хэрэглэж байсан хятад оны цол билээ. Есөнтөмөр хаан 1328 оны 9 сард нас барсны дараа Юань улсын хоёр нийслэл хотод биенээ үл зөвшөөрөх ноёд жанждын гаргаж ирсэн 2 тоглоомын хаан гарч ирсэн. Түүний нэг болх, Дайду хотод асуд цэргийн жанжин, баяд аймгийн Элтөмөрийн шууд оролцоотой их хааны сууринд заларсан Тугтөмөр хааны их сууринд суухдаа зарлан тунхаглсан оны цол юм. Уг оны цолыг 1329 онд их сууринд заларсан Хутагт хаан Хүсэлэ мөн үргэлжлүүлэн хэрэглэж байлаа. Тяньлигийн жилүүдэд Юань улсад Дайду, Шанду хотоор төвлөрсөн монгол ноёд жанждын хооронд өрнөсөн дотоодын дайн самуун их гарсан нь цаашид Монголын эзэнт гүрэн нурж унах боломжтойг эзлэгдсэн ард иргэдэд мэдрүүлсэн явдал болжээ.

Цаг тооны бичиг

Заяат хаан, Хутагт хаан нарын Тяньлигийн жилүүд
Тяньли1-р он2-р он3-р он
Нийтийн тоолол1328 он1329 он1330 он
Дорнын зурхайШар лууШарагчин могойУлаан морь

Холбоотой өгүүлэл

Өмнөх
Тяньшүнь (1328 он)
Юань улсын хаадын оны цол
1328 оны 10 сарын 16 - 1330 оны 5 сарын 24
Дараах
Жышүнь