Уйгур хэл

Төв Азийн хэл

Уйгур хэл[4] (Уйгур бичигт ئۇيغۇرچە‎, латинд хөрвүүлсэн нь Uyghurche) — Уйгур үндэстний хэл. Тиймээс ч БНХАУ-ын Шинжаанд Хятад хэлний хамтаар албан ёсных болдог. Хэл шинжлэлийн ангиллаар Түрэг бүлгийн Харлаг дэд бүлэгт Узбек, Илийн Турк хоёр хэлтэй хамт харьяалагддаг.

Уйгур хэл
Өөрийн нэрئۇيغۇرچە‎
ТархалтБНХАУ-ын Шинжаан,
мөн Казахстан
Ард түмэнУйгур
Төрөлх хэлтний тоо8–11 сая[1][2]
Хэлний ангилал
Алтай язгуур
Бичиг үсэгорчин цагт Араб үсэг
Албан ёсны хэрэглээ
Орон нутагШинжаан - Уйгурын ӨЗО (БНХАУ)
Тохируулагч байгууллагаШинжаан - Уйгурын өөртөө
засах орны
Угсаатны хэл
бичгийн явдлын хороо[3]
Томьёолбор
ISO 639-1ug
ISO 639-2uig
ISO 639-3uig

Зарим эх үүсвэрээс үзвэл Уйгур хэлтний тоо 8-11 саяын хооронд байгаа гэнэ.[1][2][5] Тэдгээр Уйгуруудын үнэмлэхүй олонх нь БНХАУ-ын Шинжаан - Уйгурын өөртөө засах оронд суудаг бол 1993 оны байдлаар Казахстанд 300 мянга, Киргизэд 90 мянга орчим байдаг аж. БНХАУ-ын Уйгурууд улсын ноёлох Хятад хэлийг сурах, Шиньжян дахь бусад угсаатад Уйгур хэлийг сурах гэх мэт үзэгдлийн улмаас Уйгур хэлтний тоог зөв тооцоолоход төвөг учирдаг.

Зүүлт, тайлбар