Фрэнсис Виллиам Астон

Фрэнсис Виллиам Астон (Англи: Francis William Aston, 1877 оны 9 сарын 1 – 1945 оны 11 сарын 20) нь Их Британийн химич, физикч, 1922 оны Химийн салбарын Нобелийн шагналтан юм. Цацраг идэвхт бус элементүүдийн олон изотопын массын спектографыг нээж, бүхэл тооны хуулийг томъёолсныхоо төлөө уг шагналыг хүртжээ[1][2]. Тэрээр Эзэн Хааны Нийгэмлэг, Тринити Коллеж, Кэмбрижийн нийгэмлэгийн гишүүн байв[3].

Фрэнсис Виллиам Астон
Төрсөн огноо1877 оны 9 сарын 1 (1877-09-01)
Харборн, Бирмингэм
Нас барсан огноо20 November 1945(1945-11-20) (68 насалсан)
Кэмбриж
ҮндэсНэгдсэн Вант Улс
СалбарХими, физик
БайгууллагаКэмбрижийн Их Сургууль
Төгссөн сургуульБирмингэмийн Их Сургууль
Кэмбрижийн Их Сургууль
Эрдмийн ажлын зөвлөхЖ. Ж. Томсон
Алдаршсан зүйлМассын спектограф
Бүхэл тооны хууль
Нэр хүндтэй шагналуудХимийн салбарын Нобелийн шагнал (1922)

Эшлэл

Цахим холбоос

 Commons: Francis William Aston – Викимедиа зураг, бичлэг, дууны сан