Халтмаагийн Баттулга
Монгол Улсын ерөнхийлөгч
Халтмаагийн Баттулга нь 1963 оны 3 сарын 3-нд Улаанбаатар хотод төрсөн. Тэрбээр Монгол Улсын 5 дахь ерөнхийлөгч юм.
Халтмаагийн Баттулга | |
Баттулга ерөнхийлөгч | |
Монгол Улсын Ерөнхийлөгч | |
---|---|
2017.07.10 — 2021.06.25 | |
Өмнөх | Цахиагийн Элбэгдорж |
Дараах | Ухнаагийн Хүрэлсүх |
Зам тээвэр, барилга хот байгуулалтын сайд | |
2008 - 2012 (4 жил) | |
Үйлдвэр, хөдөө аж ахуйн сайд | |
2012 - 2014 (2 жил) | |
Овог нэр | Халтмаагийн Баттулга ᠬᠠᠯᠲᠠᠮᠠ ᠶᠢᠨ ᠪᠠᠲᠤᠲᠤᠯᠭᠠ |
Төрсөн | 1963 оны 3 сарын 3 Монгол, Улаанбаатар |
Улс | Монгол (БНМАУ → МУ) |
Нам эвсэл | Ардчилсан нам |
Гэр бүл | эхнэр 4 хүүхэд |
Сургууль | Дүрслэх Урлагийн Сургууль |
Мэргэжил | Улс төрч, бизнесмен |
Цахим хаяг | president |
Улс төр
2004 оноос улс төрд орсон.
2017 оноос Монгол Улсын Ерөнхийлөгч болсон
Спортын Замнал
Самбо бөхийн Дэлхийн аварга.
Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд гурван удаа оролцож алт, мөнгө, хүрэл медаль хүртэж байсан. Мөн дэлхийн цомын тэмцээнээс алт, мөнгө, хүрэл медаль хүртэж байсан.
Төгссөн сургууль, мэргэжил
- 1978 онд Нийслэлийн 10 жилийн 34 дүгээр дунд сургуулийг Дунд боловсрол эзэмшин төгссөн.
- 1982 онд Дүрслэх урлагийн дунд сургууль Зураач мэргэжлээр тус тус төгссөн.
Ажилласан байдал
- 1979 - 1990 онд Самбо бөхийн улсын шигшээ багт тамирчин
- 1982 - 1990 онд Дүрслэх урлагийн байгууллагад зураач
- 1990 - 2004 онд "Женко" ХХКомпанийн Ерөнхий захирал
- 1997 - 2004 онд "Баянгол зочид буудал" ХКомпанийн гүйцэтгэх захирал
- 1999 - 2004 онд "Мах Импекс" ХКомпанийн гүйцэтгэх захирал
- 2004 - 2008 онд Монгол Улсын Их Хурлын гишүүн
- 2008 - 2012 онд Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Зам, тээвэр, барилга, хот байгуулалтын сайд
- 2008 - 2012 онд Монгол Улсын Их Хурлын гишүүн
- 2012 - 2016 Монгол Улсын Их Хурлын гишүүн
- 2012 - 2014 Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Үйлдвэр, хөдөө аж ахуйн сайд
- 2006 - оноос Жудо Бөхийн Холбооны Ерөнхийлөгч
- 2017 - 2021 Монгол Улсын Ерөнхийлөгч
Шагнал
- 1995 онд Монгол Улсын гавьяат тамирчин
- 2006 онд Их Монгол Улс байгуулагдсаны 800 жилийн ойн хүндэт медаль
- 2021 онд ОХУ-ын Дүрслэг Урлагийн Академийн «Хүндэт академич»[1]
Цахим холбоос
Commons: Халтмаагийн Баттулга – Викимедиа зураг, бичлэг, дууны сан
Эх сурвалж
Өмнөх Цахиагийн Элбэгдорж | Монгол Улсын Ерөнхийлөгч 2017 - 2021 | Дараах Ухнаагийн Хүрэлсүх |
🔥 Top keywords: Нүүр хуудасТусгай:SearchБор гөрөөсЧингис хаанМонголын хаадын төр барьсан жилийн жагсаалтМөнх хаанМонголНэгдсэн Үндэстний БайгууллагаДэлхийн хоёрдугаар дайнМонгол бичигӨгэдэй хаанМонгол дахь Их Хэлмэгдүүлэлт1990 оны Монголын ардчилсан хувьсгалАгаарын бохирдолХалхын голын дайнЦахиагийн ЭлбэгдоржИх Монгол УлсЭнзимБүгд Найрамдах Монгол Ард УлсУлаанбаатарНарны аймагЮань УлсМандуул хаанАрдчилалХүний Эрхийн Түгээмэл ТунхаглалЛигдэн хаанАрдын хувьсгалОросМонгол Улсын Үндсэн ХуульХүннү улсМазаалайНисэх онгоцФотосинтезМонголын Нууц ТовчооМонгол улсын аймаг, нийслэлДашдоржийн Нацагдорж1945 оны чөлөөлөх дайнҮр хөндөлтӨмнөд Солонгос