Хөх яргуй

' Хөх яргуй ' - (Латин: Pulsatilla ambigua), (Орос: Прострел сомнительный)

Ургамлын тайлбар

10-15 см өндөр, эгц доошоо орсон үндэслэг иштэй, олон наст өвслөг ургамал. Ишний уг орчмын навчнууд нь цэцэгтэйгээ нэгэн зэрэг гардаг. Хос бус өдлөгөөр цуулбарлагдсан навчнууд нь өдлөг салангий хэсэгтэй. Хонх хэлбэртэй хөх ягаан цэцэгтэй байдаг. Тавдугаар сарын эхээр цэцэглэдэг бэлчээрийн хамгийн эрт ургаж хөгждөг ургамал. Зургаадугаар сарын дунд үе гэхэд цэцэглэж дуусаад үр суух үе рүүгээ шилждэг боловч хөгжлийн найлзуур нь ургаж хөгжсөөр есдүгээр сар гарахад хагдарч эхэлдэг.

Тархалт

Хөх яргуй ойт хээрийн бүсэд тархсан ургамал.[1]

Ашигласан материал

Гадаад холбоос

Агуулах дахь «Хөх яргуй» зургийн цомог

Викизүйлд Хөх яргуй-тай холбоотой мэдээлэл байна.