Чой Чол-Сү

Чой Чол-Сү (1969 оны 12 сарын 1-нд төрсөн) нь Хойд Солонгосын боксчин бөгөөд 1992 оны Барселоны олимпод -51 кг-ийн жинд түрүүлж, алтан медаль хүртсэн тамирчин юм.

Чой Чол-Сү
Бокс
Төлөөлдөг улс: Умард СолонгосУмард Солонгос Умард Солонгос
Хувийн мэдээлэл
Бүтэн нэрЧой Чол-Сү
Төрсөн огноо1969 оны 12 сарын 1
 
Медалиуд
Зуны олимп
АлтБарселона 1992-51 кг

Олимпийн дэвжээнд

  • Мустафа Эсмайл (Египет) 7-4
  • Пол Ингл (Их Британи) 13-12
  • Робби Педен (Австрали) 25-11
  • Ковач Иштван (Унгар) 10-5
  • Рауль Гонзалес (Куба) 12-2

Ингл, Педен, Ковач нар хожим мэргэжлийн бокст шилжиж, дэлхийн аварга болцгоосон.

Мэргэжлийн бокст

1996 оны 4 сарын 15-нд Япон улсад мэргэжлийн боксын дэвжээн дэх анхны тулаанаа хийсэн. Гэсэн ч удалгүй нутаг буцаж, улмаар Хятадад бэлтгэл хийн тоглох болжээ. 1998 оны 8 сарын 15-нд Пан Азийн Боксын Холбоо (PABA)-ны хөнгөн жингийн түр зуурын аварга цолын төлөө тоглолтын 3-р үед нокаутаар ялж, аваргын бүсийг түр эзэмших болжээ. Тэрээр 1999 оны 8 сарын 22-нд аварга цолоо хамгаалсны дараа аваргын бүсээ эргүүлж өгсөн байна.

Эшлэл