Эйдур Гудъёнсен

Эйдур Смари Гудъёнсен (Исланд хэлээр: Eiður Smári Guðjohnsen, 1978 оны 9 сарын 15-нд Рейкъявикт төрсөн) нь Исландын хөлбөмбөгчин, Сток Сити багийн довтлох чиглэлийн хагас хамгаалагч, довтлогч юм. Өмнө нь Английн Премьер Лигийн Челси, Испанийн Барселона зэрэг алдартай багуудад тоглож байсан тэрээр Болтон Уондерерс багт тоглож байх үеэсээ үзэгчдийн анхааралд өртөж эхэлжээ. Тэрээр Исландын шигшээ багийн менежерээр Олафур Ёханнессон ажиллаж эхлэх хүртэл багийн ахлагчийн үүргийг гүйцэтгэж байв. Түүний эцэг Арнор Гудъёнсен мөн мэргэжлийн хөлбөмбөгчин байв. Нидерланд, Испани, Английн аварга цолоос гадна Аваргуудын Лигт багтайгаа түрүүлж явсан түүнийг Исландын түүхийн хамгийн шилдэг хөлбөмбөгчдийн нэг гэдэг.

Эйдур Гудъёнсен
Хувийн мэдээлэл
Бүтэн нэрЭйдур Смари Гудъёнсен
Төрсөн огноо1978 оны 9 сарын 15 (1978-09-15) (45 настай)
Төрсөн газарРейкъявик, Исланд
Биеийн өндөр1.85 метр
Тоглодог байрлалДовтлох чиглэлийн хагас хамгаалагч
/ Довтлогч
Клубын мэдээлэл
Одоогийн клубСток Сити
Дугаар7
Тоглосон клубууд
ОнБагТоглосон тоо
(Гоол)
1995
1995-1997
1998
1998–2000
2000-2006
2006-2009
2009-2010
2010
2010-
Валур Рейкъявик
ПСВ
КР Рейкъявик
Болтон Уондерерс
Челси
Барселона
Монако
Тоттенхэм Хотспур (зээл)
Сток Сити
17   (7)
13   (3)
6   (0)
55 (18)
186 (54)
72 (10)
9   (0)
11   (1)
0   (0)
Үндэсний шигшээ
1996 -Исланд
61 (24)

‡ Шинэчилсэн нь
2010 оны 9 сарын 16