Энх хаан
Энх хаан[1] нь 1391-1394 онд Монголыг хаанчилж байжээ. Энх хааны тухай мэдээлэл түүхэнд маш ховор байдаг бөгөөд Мин улсын түүхэнд дурдагдсан байдаг учраас одоо хүртэл түүхч судлаачдын дунд Монголын хаан байсан эсэх талаар маргаантай байна. Монголын түүхийн энэ зурвас үеийн талаар судлаач нар дараах 2 саналтай байна.
- Төмөрийн улсад эмхэтгэсэн “Зафарнама” (Ялалтын ном) ба “Шажрат ул Атрак” (Түрэг ба Татаруудын удмын бичиг), Лу.“Алтан товч”, Жамба.“Асрагч нэртийн түүх” зэргийг баримтлагсад нь Зоригт хаан нь Есүдэр мөн бөгөөд Энх хааны эцэг. 1391 онд Есүдэрээс Энх хаан ширээг залгамжилсан гэж үздэг.[2]
- “Эрдэнийн товч” зэрэг Монгол сурвалжийг баримтлагсад нь Энхзоригт хэмээгч нь Есүдэр бус Төгстөмөр хааны аль нэг хүү нь бөгөөд Зоригт цолтойгоор хаан суусан. Энх гэдэг нь өөрийнх нь нэр нь гэж үздэг.
Энх хаан | |
---|---|
Монгол Улсын хаан | |
Хаан суусан | 1391 |
Бүтэн нэр | Энх |
Төрсөн огноо | ? |
Өнгөрсөн огноо | 1394 |
Удаах | Элбэг хаан |
Эцэг | Есүдэр |
Улс | Дөчин Дөрвөн хоёрын Монгол Улс |
Ургийн овог | Боржигин |
Холбоотой мэдээлэл
Зүүлт
Өмнөх Зоригт хаан | Монголын Их Хаан 1391-1394 | Дараах Элбэг нигүүлсэгч хаан |
🔥 Top keywords: Нүүр хуудасТусгай:SearchБор гөрөөсЧингис хаанМонголын хаадын төр барьсан жилийн жагсаалтМөнх хаанМонголНэгдсэн Үндэстний БайгууллагаДэлхийн хоёрдугаар дайнМонгол бичигӨгэдэй хаанМонгол дахь Их Хэлмэгдүүлэлт1990 оны Монголын ардчилсан хувьсгалАгаарын бохирдолХалхын голын дайнЦахиагийн ЭлбэгдоржИх Монгол УлсЭнзимБүгд Найрамдах Монгол Ард УлсУлаанбаатарНарны аймагЮань УлсМандуул хаанАрдчилалХүний Эрхийн Түгээмэл ТунхаглалЛигдэн хаанАрдын хувьсгалОросМонгол Улсын Үндсэн ХуульХүннү улсМазаалайНисэх онгоцФотосинтезМонголын Нууц ТовчооМонгол улсын аймаг, нийслэлДашдоржийн Нацагдорж1945 оны чөлөөлөх дайнҮр хөндөлтӨмнөд Солонгос