Ян Коллер

Чехийн хөлбөмбөгчин

Ян Коллер (Чех: Jan Koller, 1973 оны гуравдугаар сарын 30-нд Прага хотод төрсөн) — Чехийн зодог тайлсан хөлбөмбөгчин юм.

Ян Коллер

Ян Коллер Крылья Советовд
Хувийн мэдээлэл
Төрсөн огноо1973 оны 3 сарын 30 (1973-03-30) (51 настай)
Төрсөн газарЧехословак,[1] Прага
Өндөр2.02 м
БайрлалДовтлогч
Мэргэжлийн замнал*
ОнБагГараа(Гоол)
1994–1996Спарта Прага29(5)
1996–1999Локерен97(43)
1999–2001Андерлехт65(42)
2001–2006Боруссиа138(59)
2006–2008Монако50(12)
2008Нюрнберг14(2)
2008–2009Крылья Советов46(16)
2009–2011Канн44(20)
Нийт483(201)
Шигшээ баг
1995–1996Чех (21-)3(1)
1999–2009Чех91(55)
* Мэргэжлийн замналын тоглолтын (гоол) үзүүлэлтийг дотоодын лигтэй нь уялдуулсан болно.
† Гараа (Гоол).

91 тоглолтонд 55 гоолдсон Чехийн шилдэг мэргэн бууч. Коллер биеийн хүчний тоглолттой, агаарын бөмбөгийг мөргөх, унаж татах, гуядах зэргээр гоолддог 202 см өндөр биед баймааргүй техниктэй довтлогч.

Замнал

Хаалгачаар бэлтгэгдэж эхэлсэн[2] Коллерийг шууд довтлогчоор хүчирхэг Спарта Прага дууджээ. 1995 оны хавар анх Бенешовтой тоглоход сэлгээнээс гараалсан[3] түүнийг бельгийн Локерен 102,000 еврогоор элсүүлсэн юм.

Бельгийн лигт илүү сайжирсан Коллер мэргэн бууч (24 гоол) болсон 1998-1999 онд Андерлехтэд элсчээ. Тэнд найдвартай хамтрагч канад довтлогч Томаш Радзинскитэй хосолсоны дүнд Коллер анхны улиралдаа 'Алтан шаахайн' эзнээр шалгарав. Харин германы Боруссиа Дортмундын 13 сая еврогийн татгалзах аргагүй саналыг Андерлехт ёсоор болгон авъяаслаг довтлогчоо илгээв. 2002 онд бундеслигт аваргалахад 11 гоолоор тусалсан Коллер УЕФА Цомын шувтаргад Фейеноордод ялагдахад (3:2) гоолдсон.

2002-2003 онд түүнийг хаалгачаар давхар бэлтгэсэн хэрэг Бавари Мюнхентэй тоглоход гарав. Йенс Леманн талбайгаас хөөгдөхөд (67')[4] нээлтийн гоолын эзэн (8') Коллерийг хаалгачаар тоглуулахад сурамгай хаалтуудаар гоолгүй манасан билээ.[5][6][7]

2006-2008 онд францын Монакод тоглоод германы Нюрнбергт иржээ.[8] Тэнд нутаг нэгт Томаш Галасек болон Яромир Блажек нартай II лигт унасан байдаг.

2008 оны нэгдүгээр сарын 23-нд оросын Крылья Советовд 1 сая еврогоор элсэв.[9] 2009 оны арванхоёрдугаар сарын 5-нд францын III лигийн Каннд элсэж,[10] гэрээний хугацаагаа дуусгаад 2011 онд хөлбөмбөгийн замналаа дуусгажээ.

Шигшээ

Коллер Чехийн шигшээд 2000, 2004, 2008 оны ЕАШТ болон 2006 оны ДАШТ-д оролцсон. 2004 оны зургаадугаар сарын 19-нд Данитай (3:0), зургаадугаар сарын 27-нд Нидерландтай (3:2) Евро-2004 тэмцээнд, 2006 оны зургаадугаар сарын 12-нд АНУ-тай (3:0) 2006 оны ДАШТ-д, 2008 оны зургаадугаар сарын 15-нд Турктэй (2:3) Евро-2008 тэмцээнд тоглоход Коллер гоолдсон.

Амжилт

Багийн
  • Чехийн аварга: 1994/95
  • Чехийн цомын эзэн: 1995/96
  • Бельгийн аварга: 1999/2000, 2000/01
  • Бельгийн цомын эзэн: 2000
  • Бельгийн лигийн цомын эзэн: 2000
  • Германы аварга: 2001/02
  • УЕФА Цомын эзэн: 2001/02
Хувийн
  • Чехийн шилдэг мэргэн бууч — 55 гоол
  • Бельгийн лигийн мэргэн бууч: 1998/99
  • Бельгийн лигийн алтан шаахай: 2000
  • Чехийн шилдэг хөлбөмбөгчин: 1999

Үзүүлэлт

[11]

Сонирхолтой баримт

Тэр хараа муутай тул контакт линзтэй тоглодог байв.

Эшлэл

Холбоос

Загвар:2000 оны ЕАШТ-д Чехийн хөлбөмбөгийн шигшээЗагвар:2004 оны ЕАШТ-д Чехийн хөлбөмбөгийн шигшээЗагвар:2006 оны ДАШТ-д Чехийн хөлбөмбөгийн шигшээЗагвар:2008 оны ЕАШТ-д Чехийн хөлбөмбөгийн шигшээ