Өмнөд Чолла

Өмнөд Солонгосын нэгдүгээр түвшний 17 нэгж, одоогийн 8 аймгийн нэг нь Өмнөд Чолла (Чолланам-ду; сол. 전라남도, 全羅南道 Jeollanam-do; Англи: South Jeolla Province; Орос: Чолла-Намдо) юм. 1896 онд Чолла аймгийг хоёр хувааснаар тус аймаг үүсэв. Эхлээд бүхэл Солонгосын аймаг байсан бол 1945 онд Солонгос хоёр хуваагдсанаар БНСУ-ынх болжээ. Аймгийн засгийн газар Куанжү хотод байрладаг байснаа 2005 оноос Муан хошууны Намак гацаа руу шилжин суусан. Чолланамдугийн 12,247 км² газарт 2010 оны байдлаар 1,741,499 хүн аж төрөн сууж байна.

Өмнөд Солонгосын газрын зурагт ягаан өнгөөр Өмнөд Чолла аймгийг ялгав.

Өмнөд Чолла аймаг нь засаг захиргааны эрх үүрэггүй нутаг болох Хунам мужид багтдаг. Бүхэл нутаг нь баруун талаараа Шар тэнгист тулж, хойгуураа Умард Чолла, зүүнээрээ Өмнөд Кёнсан хоёр аймгаас нутаг зааглагдаж, урд талаараа Чэжүгийн хоолойд (солонгосчуудын хувьд Өмнөд тэнгисийн баруун хэсэг) тулсан байна. Олонх нь хүнгүй байдаг 2,000 гаруй арал энэ аймагт хамаардаг. Эргийн шугамын урт нь 6,100 км. Аймаг улсдаа далайн гаралтай бүтээгдэхүүний гарцаар тэргүүлдэг.

Засаг захиргааны хуваарь

Өмнөд Чолла нь яг доороо 5 хот (시 - ши), 17 хошуу (군 - gun буюу күнь, үгийн хойно орвол гүнь-ээр хэлэгдэнэ; Англи: county; Орос: уезд), бүгд 22 нутаг болон хуваагдана.

Газрын зураг#Хотын нэрсолонгосанглиоросХүн ам (2010)
хот (시 - ши) —
1Ёсү여수시YeosuЙосу269,937
2Мукпу목포시MokpoМокпхо249,960
3Сүньчонь순천시SuncheonСунчхон258,670
4Куан-Ян광양시GwangyangКванъян137,810
5Нажү나주시NajuНаджу78,679
хошуу (군 - күнь) —
6Мүань무안군MuanМуан68,462
7Хэнам해남군HaenamХэнам66,042
8Кухөн고흥군GoheungКухын63,392
9Хуасүнь화순군HwasunХвасун62,219
10Ён-Ам영암군YeongamЙонам58,748
11Ёнгуан영광군YeonggwangЙонгван48,663
12Ваньду완도군WandoВандо46,777
13Там-Ян담양군DamyangТамъян41,027
14Пусон보성군BoseongПосон40,166
15Чансон장성군JangseongЧансон38,507
16Чанхөн장흥군JangheungЧанхын35,763
17Канжинь강진군GangjinКанджин34,204
18Шиньань신안군SinanСинан33,222
19Хампён함평군HampyeongХампхён30,995
20Чиньду진도군JindoЧиндо28,565
21Куксон곡성군GokseongКоксон27,272
22Күре구례군GuryeКуре22,419