2016 он
Аргын жил дараалал |
---|
2011 · 2012 · 2013 · 2014 2015 — 2016 — 2017 2018 · 2019 · 2020 · 2021 |
Хамаарах арван |
2010-д он |
Хамаарах зуун |
21-р зуун |
Болсон үйл явдал
Дэлхийд болон монголын улс төрд болсон үйл явдал
- 6 сарын 29 — Улсын Их Хурлын долоо дахь сонгууль явагдаж дууслаа. Энэ сонгуулиар Монгол Ардын Нам нийт 65 суудал, Ардчилсан Нам 9 суудал, Монгол Ардын Хувьсгалт Нам 1 суудал авсан бол бие даан нэр дэвшигчдээс нэг хүн УИХ-д сонгогдсон байна. Шинэ сонгогдсон их хурлын даргаар Миеэгомбын Энхболд томилогдов.
Нийгэм болон соёл
- 1 сарын 18 — Г.Занабазарын нэрэмжит Дүрслэх урлагийн музей үүсэн байгуулагдсаны 50 жилийн ойд зориулан сар шинийн өмнө “Ач авралт охин тэнгэрүүд ба Дара эх” үзэсгэлэнгээ дэлгэх гэж байна. “Ач авралт охин тэнгэрүүд ба Дара эх” үзэсгэлэн нь 2016 оны нэгдүгээр сарын 25 ны өдөр тус музейн үзэсгэлэнгийн танхимд болох бөгөөд тус үзэсгэлэнд Балданлхам, Бүжинлхам, Гүнжинлхам, Янжинлхамба Цагаан дара эх бурхдаас бүрдсэн нийт 300 орчим бүтээл дэглэж үзүүлнэ.
- 2 сарын 8: Монголын цагаан сар
- 7 сарын 15 —Туркийн зэвсэгт хүчний нэгэн бүлэг засгийн эрхийг гартаа авч, ерөнхийлөгч Тайип Эрдоганыг унагаах оролдлого нь бүтэлгүйтжээ.
- 7 сарын 30 — Харанга хамтлаг энэ оны Алдрын Од шагналын эзэн боллоо. Тус шагналыг 2015 оноос эхлэн нийслэлийн засаг даргын санаачлагаар монголын урлагт үнэтэй хувь нэмэр оруулсан хамтлаг, уран бүтээлчдэд гардуулж байхаар болсон юм.
Спорт
- 8 сарын 5 — Зуны олимпын XXXI наадам энэ сарын 5-аас Бразилын Рио-де-Жанейро хотод нээлтээ хийн өнөөдөр дөрөв дэх өдрөө үргэлжлэн явагдаж байна. Монгол Улсыг төлөөлөн олимпод оролцож буй тамирчдаас медалийн салхийг нь хагалан жүдо бөхийн тамирчин Доржсүрэнгийн Сумъяа анхны мөнгөн медалийг хүртлээ.
Шашин шүтлэг
Эдийн засаг
- 1 сарын 20 — Дэлхийн нийтийн хэрэглээнд ухаалаг утас, таблет, айпад зэрэгт хэрэглээгээ алдаж буй компьютерийн борлуулалт 2015 онд шинэ доод хэмжээнд хүрч өмнөх жилээс 10,4%-аар буурч 276,2 саяд хүрэв. Харин 2015 оны 2-р улиралд нийт 329,7 сая ухаалаг утас зарагдсан бол 2015 оны 1-3-р улиралд 140 сая таблет зарагдаж өмнөх оноос 9%-аар буурчээ.
Шинжлэх ухаан болон техник
- 1 сарын 15 — Одоогоор АНУ-ын зах зээлд хагас өөрийгөө жолооддог Волво S90 ба Тесла S хоёр автомашин зарагдаж байна. Эдгээр автомашин нь автомат жолоодлогын үедээ хүний оролцоог бага шаардах ба өмнө нь осол гарсан тохиолдолд автомашиныг богино хугацаанд зогсоох чадвартай аж.
- 1 сарын 28 — АНУ-ын ДелтаВинг Технологийн групп ба ДХК Цахилгаан Машин компаниуд хамтарч одоогийнхоос 75% бага хэмжээтэй автомашинд зориулсан цахилгаан хөдөлгүүрийг бүтээв. Энэ хөдөлгүүр нь ижил төрлийн хөдөлгүүрээс хүчээр огт дутахгүй бөгөөд технологийг нь сайжруулж халалтыг нь бууруулах дэвшилтэт шийдлүүд хийснээр илүү хөнгөн жижиг хүчтэй технологийг гагргаж авчээ. >>
- 1 сарын 30 — Шинэ Зеландын Свинбурьнын технологийн сургуулийн судлаачид метрийн тэрбумны нэгтэй тэнцэх нимгэн линзийг графинаас гаргаж авчээ. Цааснаас 300 дахин нимгэн уг линзээр ширхэг бактерийн зургийг авч болох бөгөөд мөн хэт ягаан туяаг харж болдог байна.
- 2 сарын 3 — ШУА-ийн Хэл зохиолын хүрээлэн, Информатикийн хүрээлэн хамтран жил гаруй хугацаанд бүтээсэн Монгол хэлний Их Тайлбар Толийг анх удаа үнэгүйгээр Андройд гар утас таблетнуудад зориулж Гүүгл Плей дээр гаргалаа. Энэ толинд 60 мянга гаруй толгой үг, 80 мянга гаруй холбоо үг агуулсан анхны их тайлбар цахим толь бөгөөд бүх үгсийг Монгол бичгээр давхар харуулдаг. iPhone-д зориулсан хувилбарийг 2 сарын 22-нд гаргана.
Одон орон
Гамшиг
Байгалийн гамшиг
Хүнд ослууд
Нобелийн шагнал
Энэ онд төрсөн хүн
- Ангилал:2016 онд төрсөн хуудсаас дэлгэрүүлэх
Энэ онд өнгөрсөн хүмүүс
- Дэлгэрэнгүй: Ангилал:2016 онд өнгөрсөн
Гадаад холбоос
Commons: 2016 – Викимедиа зураг, бичлэг, дууны сан
🔥 Top keywords: Нүүр хуудасТусгай:SearchБор гөрөөсЧингис хаанМонголын хаадын төр барьсан жилийн жагсаалтМөнх хаанМонголНэгдсэн Үндэстний БайгууллагаДэлхийн хоёрдугаар дайнМонгол бичигӨгэдэй хаанМонгол дахь Их Хэлмэгдүүлэлт1990 оны Монголын ардчилсан хувьсгалАгаарын бохирдолХалхын голын дайнЦахиагийн ЭлбэгдоржИх Монгол УлсЭнзимБүгд Найрамдах Монгол Ард УлсУлаанбаатарНарны аймагЮань УлсМандуул хаанАрдчилалХүний Эрхийн Түгээмэл ТунхаглалЛигдэн хаанАрдын хувьсгалОросМонгол Улсын Үндсэн ХуульХүннү улсМазаалайНисэх онгоцФотосинтезМонголын Нууц ТовчооМонгол улсын аймаг, нийслэлДашдоржийн Нацагдорж1945 оны чөлөөлөх дайнҮр хөндөлтӨмнөд Солонгос