Key

Ки (Загвар:Lang-kr, англ. Key) гэх тайзны нэрээрээ алдаршсан Ким Кибум (1991 оны 09 сарын 23-нд төрсөн) нь Өмнө Солонгосын дуучин, жүжигчин, загвар зохион бүтээгч, хөтлөгч юм.

Тэрээр Өмнөд Солонгос улсын Дэгү хотод төрж өссөн ба SМ энтэртайнментийн үндэсний шалгарулалтанд оролцож SМ энтэртайнментэд элссэн байна. Кибум нь Ки гэсэн тайзны нэрээр 2008 оны 5 сард Өмнөд Солонгосын SHINee хөвгүүдийн хамтлагт дэбютээ хийсэн.

Кареер

Ки нь Infinite хамтлагийн Woohyun-той хамтарч 2 гишүүнтэй Toheart нэртэй sub-unit хамлаг байгуулж байсан.

2018 оны 11-р сард Ки "Forever Yours" дижитал синглээр соло дебютээ хийсэн.

Тэрээр жүжигчний гараагаа мюзиклээр эхлүүлж байсан ба хэд хэдэн мюзиклд тоглоод амжсан, улмаар телевизийн 2 драманд дүр бүтээсэн нь Drinking Solo (2016) болон The Guardians (2017).

Key театрын урлагт:

ОнНэрДүрТэмдэглэл
2012Catch Me If You CanFrank Abagnale, Jr.Солонгос хувилбар
2013Bonnie and ClydeClyde Chestnut Barrow
2013–14The Three MusketeersD'Artagnan
2014ZorroZorro
2015School OzDavidHologram Musical
ChessAnatoly SergievskyСолонгос хувилбар
2015–16In the HeightsUsnavi
2016–17Save the Green Planet!Byeong Gu