Jump to content

Архит

Архит

Архит (гре. Αρχύτας, Архитас, Аркитас; МЭӨ 428 - МЭӨ 347) нь Эртний Грекийн гүн ухаантан, математикч, астрономич, хөгжмийн онолч, улс төрч, байлдах бодлоготон юм.

Амьдралкодоор засварлах

Архитас нь Магна Грасиагийн Тарент (өдгөө Италийн Таранто) хотноо Мнесагор буюу Хистиайгийн хүү болон мэндэлжээ. Филолайгийн шавь болон эрдэмд суралцсан тэрээр математикийн багш болж, Книдскийн Евдокст багшилж байв. Архит нь Пифагорист талын эрдэмтэн бөгөөд Платоны сайн найз байлаа. Менакмус (en:Menaechmus) нь Архит ба Евдоксын шавь юм.

Аскалоны Евкоций (en:Eutocius of Ascalon) түүнийг Кубийн эзлэхүүнийг хоёр дахин өсгөх бодлого (Гортиг, шугамын тусламжтайгаар өгөгдсөн кубээс 2 дахин их эзлэхүүнтэй кубийг зурах) нь боломжгүй болохыг геометрийн аргаар шийдсэн хэмээн бичжээ[1].

Нөгөө талаар улс төрч, цэргийн эрхтэн байсан Архит нь хагас зууны өмнө амьдарч байсан Перикл Афиндаа хэр алдартай байсан шиг, Тарентдаа нэртэй байсан гэдэг. Тарентын иргэд түүнийг Стратегос (en:Strategos)-ын албан тушаалд 7 жил дараалан сонгож байв. Архит Адриатын тэнгист живж нас барсан юм.

Саран дээр байдаг кратер "Архит" нь түүний нэрээр нэрлэгдсэн ажээ.

Эшлэлкодоор засварлах

Гадаад холбооскодоор засварлах

Ном хэвлэлкодоор засварлах

🔥 Top keywords: Тусгай:SearchНүүр хуудасЧингис хаанЭверестМонголМонгол Улсын Үндсэн Хууль1990 оны Монголын ардчилсан хувьсгалАгаарын бохирдолБүгд Найрамдах Монгол Ард УлсНарны аймагИх Монгол УлсНэгдсэн Үндэстний БайгууллагаДашдоржийн НацагдоржДэлхийн хоёрдугаар дайнУлаанбаатарМонгол дахь Их ХэлмэгдүүлэлтАрдын хувьсгалМазаалайГазпромМонгол бичигУчиртай гурван толгойЦусны цагаан эсХубилай хаанМонгол орны томоохон нууруудБиологийн ангилалМонгол улсын аймаг, нийслэлСанжаасүрэнгийн ЗоригМонголын түүхЮань УлсЁс зүйГэрЭнзимХүннү улсБанзарын ДоржпаламДэлхийИнтернэтЯпонӨгэдэй хаанЭнерги