Адриатын тэнгис
Адриатын тэнгис (Итали: Mar Adriatico; Хорват: Jadransko more) нь Италийн хойг ба Балканы хойгийн хооронд орших тэнгис юм.
Хойд хэсэг нь Венецийн булан гэгдэх ба өмнөд хэсгээрээ Отрантогийн хоолой, Ионий тэнгисээр Газар дундын тэнгистэй холбогдоно. Тус тэнгисийн Балканы хойг талын эргийн орчимд Далматийн арлууд оршдог.
Баруун эрэг нь Италид (1000 км гаран), зүүн эрэг нь Словени (47 км), Хорват (1777 км), Босни-Херцеговина (26 км), Монтенегро (294 км), Албанид (295 км) харьяалагдана.
Нэрийн гарал
Нэр нь Латин хэлнээс галигчлавал эхэндээ Маре Суперум (Mare Superum, "Агуу тэнгис"), хожим Маре Адриатикум (Mare Adriaticum, "адриа" гэдэг нь "тэнгис" гэх утгатай Иллүр хэлний үг) хэмээгджээ.
Мөн үзэх
Commons: Adriatic Sea – Викимедиа зураг, бичлэг, дууны сан
🔥 Top keywords: Нүүр хуудасТусгай:SearchБор гөрөөсЧингис хаанМонголын хаадын төр барьсан жилийн жагсаалтМөнх хаанМонголНэгдсэн Үндэстний БайгууллагаДэлхийн хоёрдугаар дайнМонгол бичигӨгэдэй хаанМонгол дахь Их Хэлмэгдүүлэлт1990 оны Монголын ардчилсан хувьсгалАгаарын бохирдолХалхын голын дайнЦахиагийн ЭлбэгдоржИх Монгол УлсЭнзимБүгд Найрамдах Монгол Ард УлсУлаанбаатарНарны аймагЮань УлсМандуул хаанАрдчилалХүний Эрхийн Түгээмэл ТунхаглалЛигдэн хаанАрдын хувьсгалОросМонгол Улсын Үндсэн ХуульХүннү улсМазаалайНисэх онгоцФотосинтезМонголын Нууц ТовчооМонгол улсын аймаг, нийслэлДашдоржийн Нацагдорж1945 оны чөлөөлөх дайнҮр хөндөлтӨмнөд Солонгос