Агуулга удирдах систем

Агуулгын удирдлагын систем (англ. Content Management System) буюу товчоор АУС /CMS/ юм.


Веб нь урд тал, ар тал гэсэн 2 талтай. Өөрөөр хэлбэл урд тал нь хэрэглэгчдийн мэдээлэл үзэх тал, харин ар тал нь вебийн зохион байгуулагчид, мэдээ нийтлэгчид зэрэг вебийг удирддаг хүмүүс хандаж вебэд тохиргоо хийх, засах, мэдээ нийтлэх зэрэг үйлдлүүдийг хийдэг хэсэг юм.


АУС нь вебийн ар талыг хариуцан ажилладаг бөгөөд эрх бүхий хүмүүс агуулгыг удирдах үйл ажиллагаанд оролцохыг дэмжин ажилладаг компьютерийн програм бөгөөд текст мэдээлэл, зураг, бүх төрлийн мультимедиа мэдээлэл гэх мэт бүх төрлийн мэдээлэл, өгөгдлийг зохион байгуулах, удирдах, нийтлэх боломжийг олгоно.

Агуулга Удирдах систем нь тухайн вебийн үйл ажиллагаанд зориулж олон янз байдаг. Жишээ нь:

  • Блог: WordPress
  • Мэдээллийн чанартай веб: Joomla, Drupal
  • Худалдааны: Magento, Opencart, PrestaShop
  • Форум: Mybb, phpBB, SMF
  • Сошиаль: Dolpin
  • Вики: MediaWiki зэрэг Агуулга удирдах системүүд байдаг. Мөн та програмчлалын хэл мэддэг бол өөрөө хийж болох ба захиалж хийлгэж болно.
Агуулга Удирдах Системийн ангилал
Агуулга Удирдах Системийн ажиллах зарчим