Анжело Обинце Огбонна

Анжело Обинце Огбонна (Итали: Angelo Obinze Ogbonna; 1988 оны тавдугаар сарын 23-нд Кассино хотод төрсөн) — Нигери гаралтай Италийн хөлбөмбөгчин бөгөөд «Ювентус» болон Италийн шигшээд хамгаалагчаар тоглодог.

Хөлбөмбөг
Хөлбөмбөг
Анжело Огбонна
Ерөнхий мэдээлэл
Уугуул нэрАнжело Обинце Огбонна
Мэндэлсэн1988 оны 5 сарын 23
Итали, Кассино
ИргэншилИталийн далбаа Итали
Өндөр191 см
Жин86 кг
Байрлалтөвийн хамгаалагч
Багийн мэдээлэл
БагИталийн далбаа Ювентус
Дугаар5
Тоглогчийн замнал
Залуучуудын багууд
Италийн далбаа Кассино
2002—2006Италийн далбаа Торино
Багийн замнал*
2006—2013Италийн далбаа Торино150 (1)
2007—2008 Италийн далбаа Кротоне22 (0)
2013—одооИталийн далбаа Ювентус22 (0)
Шигшээ**
2009—2010Италийн далбаа Итали (21-)10 (0)
2011—одооИталийн далбаа Итали9 (0)
ЕАШТ
тэмцээнПольш/Украйн 2012

* Мэргэжлийн багууд дах дотоодын лигийн тоглолтуудыг (гоол) 2014 оны 10 сарын 4-нд шинэчлэв.

** Шигшээ дэх албан ёсны тоглолтуудыг (гоол)
2013 оны 11 сарын 16-нд шинэчлэв.

Замнал

Нуруу өндөртэй Огбонна арван найман настайдаа Торино багтай мэргэжлийн гэрээ байгуулан долоон жил тоглохдоо нэг гоол оруулж байсан ч хамгаалалтын байрлалд хүчний тоглолтоороо ялгардаг байв.

2013 оны долоодугаар сарын 11-нд 13 сая еврогоор «Ювентуст» элссэн.[1][2]

2011 онд Италийн шигшээд дуудагдсан Огбонна 2012 оны ЕАШТ-д мөнгөн медаль хүртсэн.

Амжилт

Ювентус:

  • Италийн супер цомын эзэн: 2013
  • Италийн аварга: 2013/14
Италийн шигшээ
  • Европын дэд аварга: 2012

Лавлах холбоос

Цахим холбоос

Энэ Италийн хөлбөмбөгчиний тухай өгүүлэл дутуу дулимаг бичигджээ. Нэмж гүйцээж өгөхийг хүсье.