Викимедиа Коммонс

Викимедиа Коммонс буюу Вики-Агуулах (Англи: Wikimedia Commons, товчоор Коммонс) нь чөлөөтэй ашиглаж болох зураг, дуу авиа болон бусад медиа файлуудын онлайн агуулах юм[2]. Викимедиа сангийн эрхлэн ажиллуулдаг энэхүү сайтад оруулсан файлуудыг Википедиа, Викибүүкс, Викисорс, Викиньюс зэрэг бүх хэлний, аль ч Викимедиа төслийн сайтад ашиглаж болохоос[3] гадна татан авч ашиглаж болдог. Одоогийн байдлаар тус агуулахад 7 сая гаруй файл хадгалагдаж байна[4].

Викимедиа Коммонс
Викимедиа Коммонсын лого
Викимедиа Коммонсын дэлгэцийн агшин
URLcommons.wikimedia.org
Ашгийн төлөө эсэхҮгүй
Сайтын төрөлМедиа агуулах
БүртгэлЗаавал биш (файл оруулахын тулд хэрэгтэй)
Агуулгын лицензЧөлөөт
ЭзэмшигчВикимедиа сан
БүтээгчВикимедиа коммюнити
Нээгдсэн2004 оны 9 сарын 7
Алексагийн чансаа167[1]

Эшлэл