Антонин Дворжак

Антон Леополд Дворжак (1841-09-08 1904-05-01) нь Чехээс төрөн гарсан дэлхийн алдарт хөгжмийн зохиолч юм. Тэр хайр дурлалын сэдэвт хөгжмийн бүтээлээрээ тэр дундаа "Шинэ дэлхий" /New World Symphony/, "Славони бүжиг" /Slavonic Dances/, "Америк хүн" /"American" String Quartet/, "Хийл хөгжимд зориулсан концертийн В нот" /Cello Concerto in B minor/зэрэг дуурь, симфони, найрал болон танхимын хөгжмийн /хөгжмийн цөөхүүлийн тоглох классик хөгжмийн төрөл/ бүтээлүүдээрээ алдартай.

Антонин Леополд Дворжак

Намтар

Антон Дворжак эхнэр Аннагийн хамт, 1886 он

Дворжак 1841 оны есдүгээр сарын 8-нд одоогийн Бүгд Найрамдах Чех Улсын Нелахозевс тосгонд дэн буудлын эзэн, мал нядлагчийн ажил эрхэлдэг ятга хөгжмийн авьяастай Францис Дворжакийн /1814-1894/ гэр бүлд мэндэлжээ.

Эцэг эх нь хүүгээ хөгжмийн авьяастай гэдгийг нь бага ахуйгаас нь таниж хөгжмийн боловсролтой болгохоор 6 настайд нь тосгоны сургуульд оруулсан түүхтэй. 1857-1859 оны хооронд Прага хотын хөгжмийн сургуульд суралцагч залуу Дворжак гаргуун сайн хийл хөгжимчин болж 1860 оноос Бохемийн театрын найрал хөгжмийн хийлчнээр ажил, амьдралын гараагаа эхэлж байжээ. Энэ хугацаанд чөлөө заваараа найрал хөгжмийн бүтээл бичих, хөгжмийн цагийн сургалт явуулах зэрэг ажлууд хийдэг байлаа.

Анхны хайр Жозеффэнна Шермеково нь Дворжакаар хөгжмийн хичээл заалгадаг байсан ба түүндээ зориулан дуу зохиож хайр сэтгэлээ илчилж байсан хэдий ч түүнтэй гэрлэж чадаагүй юм. 1873 онд Жозефэннагийн дүү Аннатай гэр бүл болжээ.

Дворжакийн амьдарлыг нэгэн алдартай хөгжмийн зохиолч өөрчилсөн түүхтэй. Прага хотын Гэгээн Аделбертын сүмд даралтат хөгжимчин байх хугацаандаа "Чавхдаст хөгжмийн тавал" /second string quintet/ хөгжмийн бүтээлийг туурвисан ба хөгжим судлаач Эдуард Хэнслик уг бүтээлийг талархалтайгаар үнэлэн дүгнэж улмаар Германы алдарт хөгжмийн зохиолч, төгөлдөр хуурч Иохоннас Брамс-тай танилцуулснаар Дворжак хөгжмийн томоохон зөвлөгчтэй болсон юм. Брамс Дворжакийн өмнөөс хөгжмийн "Симрок" пүүстэй гэрээ байгуулж, гэрээ ёсоор "Славони бүжиг" нэртэй 16 хэсэгтэй хөгжмийн ажлаа бичсэн нь тэр даруйдаа амжилт олжээ. Дворжакийн 1880 оны "Ээж минь зогсож байна"/Stabat Mater/ бүтээл нь хилийн чанадад тэр дундаа 1883 онд Лондон хотноо ихэд алдаршсан ба 1884 онд түүнийг урьж Англи даяараа баяр талархалтайгаар угтан мэндчилж байв.

Америкийн Нэгдсэн Улсад 1892-1895 оны хооронд ажиллаж амьдарсан нь

Дворжак Нью-Йорк хотноо 1892-1895 оны хооронд Америкийн Үндэсний Хөгжмийн Дээд сургуулийн сургуулийн захиралаар ажиллаж байв.

Амьдралын сүүлийн жилүүдийг эх орондоо ажиллаж, амьдарч өнгөрүүлсэн нь

Амьдралынхаа сүүлийн жилүүдэд Дворжак дуурийн болон танхимын хөгжмийн бүтээлүүд дээр ажиллаж байв. Алдарт хөгжмийн зохиолчийнхоо 60 насны ойг Чех улс үндэсний баярын байдалтайгаар тэмдэглэсэн ба Прага хотын хөгжмийн дээд сургуулийн захиралаар 1904 онд зүрхний шигдээсээр нас нөгчих хүртлээ ажиллаж байсан түүхтэй.

Түүний бүтээлүүд

1. Дуурь

Д/ДБүтээсэн онБүтээлийн нэр
11870Alfred
21871King and Charcoal Burner
31874King and Charcoal Burner
41875The Stubborn Lovers
51875Vanda
61877The Cunning Peasant
71881Ballad of King Matthias
81881-1882Dimitrij
Д/ДБүтээсэн онБүтээлийн нэр
91887King and Charcoal Burner
101888The Jacobin
111894-1895Dimitrij
121897The Jacobin
131898-1899The Devil and Kate
141900Rusalka
151901Saint Ludmila
161902-1903Armida

2. Найрал хөгжимд зориулсан бүтээл

Д/ДБүтээсэн онБүтээлийн нэр
11860?The Woman Harpist
21861Polka
31861Gallop
41865Symphony No.1 in C minor "The Bells of Zlonice"
51865Symphony No.2 in B major
61867Seven Interludes
71870Tragic Overture from Alfred
81871Concert Overture in F major
91872Three Nocturnes – No.2 May Night
101873Symphony No.3 in E major
111873Romeo and Juliet Overture
121874Symphony No.4 in D minor
131874Symphonic Poem (Rhapsody) in A minor
141875Nocturne in B major
151875Serenade for Strings in E major
161875Symphony No.5 in F major
171877Overture to The Cunning Peasant
181877Symphonic Variations
191878Serenade in D minor for Wind Instruments
201878Slavonic Dances, Series I
2118783 Slavonic Rhapsodies1. D major, 2. G minor, 3. A♭ major
221879Festival March
231879Czech Suite in D major
241879Vanda
251879Prague Waltzes
261879Polonaise in E major
271880Two Waltzes
Д/ДБүтээсэн онБүтээлийн нэр
281880Symphony No.6 in D major
291880Polka "For Prague Students"
301881Gallop in E major
311881Legends
321881-1882Josef Kajetбn Tyl
331882My Home
341882In Nature's Realm
351882Overture to Dimitrij
361883Scherzo capriccioso
371883Hussite Overture
381884-1885Symphony No.7 in D minor
391887Slavonic Dances, Series II
401889Symphony No.8 in G major
411891In Nature's Realm
421891Carnival Overture
431892Othello Overture
441893Symphony No.9 in E minor "From the New World"
451893Symphony No.9 in E minor "From the New World"
461895Suite in A major "American"
471896The Water Goblin
481896The Noon Witch
491896The Golden Spinning Wheel
501896The Wild Dove
511897A Hero's Song
521899Overture to The Devil and Kate
531900Overture to Rusalka
541903Overture to Armida

3. Танхимын хөгжмийн бүтээлүүд

Д/ДБүтээсэн онБүтээлийн нэр
11861String Quintet No. 1 in A minor
21862String Quartet No. 1 in A major
31865-1869Clarinet Quintet in B minor
41867Serenade
51869String Quartet No. 2 in B♭ major
61869-1870String Quartet No. 3 in D major
71870String Quartet No. 4 in E minor
81870-1871Cello Sonata in F minor
91871-1872Piano Trio 13/1
101871-1872Piano Trio 13/2
111872Piano Quintet No. 1 in A major
121873Violin Sonata in A minor
131873Octet (Serenade)
141873String Quartet No. 5 in F minor
151873-1877Romance in F minor
161873String Quartet No. 6 in A minor
171873Andante appassionato in A minor
181874String Quartet No. 7 in A minor
191875-1883Nocturne in B major
201875String Quintet No. 2 in G major
211875Piano Trio No. 1 in B major
221875Piano Quartet No. 1 in D major
231875Piano Trio No. 2 in G minor
241876String Quartet No. 8 in E major
251877String Quartet No. 9 in D minor
261878Bagatelles
271878String Sextet in A major
Д/ДБүтээсэн онБүтээлийн нэр
281878Capriccio
291879Mazurek
301878-1879String Quartet No. 10 in E♭ major "Slavonic"
311879Polonaise in A major
321880Violin Sonata in F major
331881Quartet Movement in F major
341883Piano Trio No.3 in F minor
351884Ballade in D minor
361887Terzetto in C major
371887Miniatures
381887Romantic Pieces
391887Cypresses
401887Piano Quintet No. 2 in A major
411889Piano Quartet No. 2 in E major
421890Gavotte
431890-1891Piano Trio No. 4 in E minor "Dumky"
441891Fanfares
451891Slavonic Dance in E minor
461891Rondo in G minor
471891Slavonic Dances in A and G minor
481891Silent Woods
491893String Quartet No. 12 in F major "American"
501893Rondo in G minor
511893Sonatina in G major
521895String Quartet No. 13 in G major
531895String Quartet No. 14 in A major

Эшлэл

  • Černušák, Gracián (ed.); Štědroň, Bohumír; Nováček, Zdenko (ed.) (1963). Československý hudební slovník I. A-L. Prague: Státní hudební vydavatelství. (in Czech)
  • John Clapham (1979), Dvořák, ISBN 0-7153-7790-6
  • New Grove Dictionary of Music and Musicians: Dvořák, Antonín
  • Gervase Hughes (1967), Dvořák, His Life & Music, Casell, London
  • Smaczny, Jan. Dvořák: Cello Concerto. Cambridge Music Handbooks. Cambridge University Press, Cambridge, 1999.

Цахим холбоос

 Commons: Antonín Dvořák – Викимедиа зураг, бичлэг, дууны сан
Бичлэгүүд