Баянзүрх

Хөдөөгийн сумын тухай тухай Баянзүрх сум өгүүллээс үзнэ үү.

Баянзүрх (монгол бичгээр байанжирүхэ) нь Улаанбаатар хотын 9 дүүргийн нэг юм. 28 хороонд хуваагддаг.

Баянзүрх дүүрэг
ᠪᠠᠶᠠᠨᠵᠢᠷᠦᠬᠡᠲᠡᠭᠦᠷᠭᠡ
Хотын дүүрэг
Улс Монгол
Хотын захиргаа Улаанбаатар
Найрамдлын район1965 он
Баянзүрх дүүрэг1992 он
Хороо43
Засаг захиргаа
  Засаг даргаН.Баярмөнх
Газар нутаг
  Нийт1,244.1 км2 (480.3 миль2)
Хүн ам
 (2022)
  Нийт 408,797
Цагийн бүсUTC+8 (UTC + 8)
Вэб сайтwww.bzd.ub.gov.mn

Баянзүрх нь нийслэлийн хамгийн том дүүрэг бөгөөд хотын зүүн өмнөд хэсэгт оршдог. 1965 онд байгуулагдсан. Тус дүүрэгт улсын 23 цэцэрлэг, 19 дунд сургууль байдаг.

Хүн ам нь 2008 оны байдлаар 221,565 бөгөөд 1,244.1 км² газар нутагтай.[1]

Түүх

Монгол Улсын нийслэл хөгжлийнхөө явцад 28 удаа нүүдэл сэлгэж 1778 онд Богд хан уулын ард, тунгалаг Туулын хөвөөнд шилжин суурьшсан бөгөөд 1786 онд одоогийн Монгол бөхийн өргөө байрлаж буй суурин дээр цэцэн хан аймгийн суурин жасаа анх байгуулагдсан нь Улаанбаатар хотын анхны тулгын чулуу тавигдаж гал голомтоо асаасан түүхтэй.

Баянзүрх дүүрэг нь 1965 оны 4 дүгээр сард БНМАУ-ын Ардын их хурлын тэргүүлэгчдийн 79-р зарлигаар Улаанбаатар хотын зүүн хэсэгт 65 мянган га нутаг дэвсгэрт Найрамдалын район нэртэй байгуулагдаж, 1992 онд УИХ-ын 18 дугаар тогтоолоор Баянзүрх дүүрэг гэгдэх болжээ.

Хороодын олон нийтэд танил болсон газрууд

ХорооОлон нийтэд танил газар
1-р хорооСансрын тунелиэс хойшоо, Чингис зочид буудал
2-р хорооДарь Эх, КТМС
3-р хорооСансрын тунелиэс урагш, 2-р эмнэлэг
4-р хороо15- р хороолол, Их засаг ИС, Сэлэнгэ ЗБ, Жоби 72
5-р хорооЖуков, Оффицер
6-р хороо13-р хороолол оюутны хотхон, Бөхийн өргөө
7-р хороо15-р хороолол, Туул жин пан, Баян цээл
8-р хорооТэнгэр худалдааны төв, Цагдаагийн академи, Ботаник
9-р хорооШар хад
10-р хорооАмгалан
11-р хорооХонхор
12-р хорооАмгалан, Жанжин клуб
13-р хорооБЗДүүрэг, 14-р сургууль ,Sunjin grand
14-р хорооЗүүн 4 замаас Орос сүм, Нарантуул, Өгөөмөр зах
15-р хороо13-р хороололын 3 өндөр, 122-р цэцэрлэг
16-р хороо16-р хороолол, БХИС
17-р хорооДа хүрээ зах
18-р хороо13-р хороолол, 84-р сургууль, Хавдар судлалын үндэсний төв
19-р хорооЦайз зах, Улаан хуаран
20-р хорооГачуурт тосгон
21-р хорооБага ДарьЭхийн 2-р гудамж
22-р хорооАлтан Өлгий
23-р хорооУлиастайн шинэ эцэс
24-р хорооЭрдэнэтолгой
25-р хороо13-р хороолол Шинэ Монгол сургууль
26-р хорооДүнжингарав
27-р хорооДунд дарь эх болон Их дарь эхийн гудамжууд
28-р хорооХужирбулан

Эшлэл

Цахим холбоос