Белосток

Белосток (пол. Białystok [bʲaˈwɨstɔk] Дуудлага сонсох) нь Польшийн Подласки мужийн төв бөгөөд тус мужийн цорын ганц том хот юм.

Белосток
Białystok
Белостокийн сүлд
Белосток Białystok (Польш)
Белосток
Białystok (Польш)
Белосток Białystok
Белосток
Białystok
Белосток
Białystok
Ерөнхий
Улс:ПольшПольш Польш
Воеводство:Подласки муж
Повят:Тойроггүй хот
Талбай:102,12 км²
Газар зүйн байршил:, 23° 9′ Д53° 8′ 0″ У, 23° 9′ 0″ З
Өндөр:120–160 м д.т.д.ө.
Хүн ам:297.356
(30. 6-р сар 2019)[1]
Шуудангийн дугаар:15-001
Утасны код:(+48) 85
ТХ-н улсын дугаар:BI
Эдийн засаг ба зам тээвэр
Зам:E 67: ПрагВаршавТаллин
Төмөр зам:Варшав–Гродно
Белосток-Элк, Белск Подласки–Белосток
Нисэх онгоцны буудал:Варшав
Гмина
Гминагийн төрөл:Хот
Талбай:102,12 км²
Хүн ам:297.356
(30. 6-р сар 2019)[1]
Хүн амын нягтрал:2912 хүн/км²
Орон нутгийн дугаар (GUS):2061011
Захиргаа (Мэдээ: 2006 он)
Хотын ерөнхийлөгч:Тадеуш Трусколяски[2]
Хаяг:ul. Słonimska 1
15-950 Białystok
Цахим хуудас:www.um.bialystok.pl

Kategorie:Gmina in der Woiwodschaft Подласки муж



Тус хот нь түүхийн жимийг олон хэлтнээр дамжин иржээ. Хот байгуулагдсанаас дэлхийн хоёрдугаар дайныг хүртэл хүн амын дийлэнхийг еврейчүүд бүрдүүлж байв[3][4]. 19-р зууны дундаас 20-р зууны эхэн үеийг хүртэл германчууд нэлээд ихээр амьдарч байв. Харин өнөөдөр цагаан оросууд тус хотын хүм амын ихэнхийг бүрдүүлдэг байна.

Белосток нь үржил шимт хөрс бүхий газар оршдог. 19-р ба 20-р зуунд энэ хот машин үйлдвэрлэл, цахилгаан-, металл-, шар айрагны аж үйлдвэрийн төв байв. Мөн түүнчлэн энд хэд хэдэн их, дээд сургууль бий.

Газар зүй

Газар зүйн байршил

Белосток хот нь улсын нийслэл Варшаваас зүүн хойд зүгт 180 км-ийн зайд, Беларусийн хилийн ойролцоо, Бяла гэх жижигхэн голын хөвөөнд оршдог. Энэ гол нь хотын баруун хойно Супрасль голд нэгдэх бол Супрасль гол нь цааш урссаар Нарев голд нийлдэг.

Цаг уур

Сарын дундаж температур болон хур тунадасны хэмжээ: Белосток
1-р сар2-р сар3-р сар4-р сар5-р сар6-р сар7-р сар8-р сар9-р сар10-р сар11-р сар12-р сар
Маx. Температур (°C)−2.2−0.64.412.018.421.522.622.117.411.54.60.2Ø11
Мин. Температур (°C)−7.7−6.8−3.41.97.010.211.711.17.63.6−0.1−4.6Ø2.6
Тунадас (мм)352631365674807052464640Σ592
Нартай цаг (h/d)0.91.84.04.76.28.17.26.45.43.00.90.6Ø4.1
Бороотой өдөр (d)97881010109981010Σ108
Агаарын чийгшил (%)878581757377798084868990Ø82.2
Т
е
м
п
е
р
а
т
у
р
−2.2
−7.7
−0.6
−6.8
4.4
−3.4
12.0
1.9
18.4
7.0
21.5
10.2
22.6
11.7
22.1
11.1
17.4
7.6
11.5
3.6
4.6
−0.1
0.2
−4.6
1-р сар2-р сар3-р сар4-р сар5-р сар6-р сар7-р сар8-р сар9-р сар10-р сар11-р сар12-р сар
Хур тунадас
Х
у
р

т
у
н
а
д
а
с
35
26
31
36
56
74
80
70
52
46
46
40
 1-р сар2-р сар3-р сар4-р сар5-р сар6-р сар7-р сар8-р сар9-р сар10-р сар11-р сар12-р сар
Эх сурвалж: wetterkontor.de

Түүх

Эдийн засаг

Белосток нь орон нутгийн компаниудын хөгжилд тустай. Хот нь харилцаа холбоо сайтай, шинжлэх ухаан, дидактикийн сайн хөгжсөн байгууламжтай. Энд арилжааны болон мэргэжлийн үйл ажиллагаа хамгийн эрчимтэй хөгжиж байна. Олон компани тээвэр, үйлдвэрлэлийн боловсруулалт, мэдээллийн технологи, цахим худалдааны чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг. Боловсрол, эрүүл мэндийн салбарт ч олон ажилтан ажилтай болдог. Хот болон түүний ойр орчмын аж үйлдвэр нь мод, цахилгаан механик, хувцас, хүнсний үйлдвэрүүдэд голчлон төвлөрдөг.

Хотын хамгийн том ажил олгогчид:

  • Белостокийн их сургууль - тус их сургууль нь 1300 орчим ажилтантай, 12000 орчим оюутан сургадаг.
  • Zakład Energetyczny Bialystok S.A. - 180 орчим ажилтантай цахилгаан түгээгч.
  • Barter Sp. z o. o. - компани нь гэрт суурилуулах, хийн баллон, автогаз зэрэгт шингэрүүлсэн хийн борлуулалт, түгээлтийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг.
  • Polmos Białystok - Польшийн хамгийн том, хамгийн алдартай согтууруулах ундаа үйлдвэрлэгчдийн нэг. Үүнд 400 орчим хүн ажилладаг.
  • Рости - компани нь гэр ахуйн цахилгаан хэрэгсэл, цахилгаан бараа, машин механизм, машины эд ангиудын дизайн, үйлдвэрлэл эрхэлдэг. Польшид 1100 орчим хүн ажилладаг бөгөөд дэлхий даяар энэ тоо 2700-д хүрдэг[5].

Цахим холбоос

 Commons: Белосток – Викимедиа дуу дүрсний сан

Эшлэл