Хүн ам

Нийгмийн ухаанд тодорхой газар нутагт амьдарч буй нийт хүнийг хүн ам (Англи: population) гэж бүлэглэдэг. Хүн амын төрөл бүрийн тоон үзүүлэлтүүдийг судлан шинжлэх Нийгмийн ухааны төрлийг Хүн ам зүй гэдэг.


Дэлхийн хүн ам

2011 оны 10 сарын 31-нд дэлхийн нийт хүн ам 7 тэрбумд хүрсэн талаар Нэгдсэн Үндэстний Байгууллагын Хүн Амын Сан мэдэгдсэн.[1] Өмнөх 2000 жилийн туршид нийтдээ 100 тэрбум хүн мэндэлсэн гэх Карл Хаубын сонирхолтой тооцоолол байдаг.[2]

Өсөлт

1700 оны орчмоос буюу Аж үйлдвэржилтийн хувьсгалаас хойш хүн амын өсөлт хурдасжээ.[3] Анагаах ухааны дэвшил, хоол хүнсний хангамж сайжирснаар сүүлийн 50 жилд өсөлтийн хувь ихээхэн нэмэгдлээ. 2050 он гэхэд 10 тэрбумыг хэдийнээ давсан байх болно хэмээн Нэгдсэн Үндэстний Байгууллагын Хүн Амын Хэлтэс таамаглаж буй юм.[4]

Эшлэл

Мөн үзэх

 Commons: Category:Demography - хүн амын статистик – Викимедиа дуу дүрсний сан