Буйр нуур

Буйр нуур нь зүүн Монгол-Өвөр Монголын зааг дээр орших цэнгэг уст нуур. Зэргэлдээ орших Хөлөн буюу Далай нууртай хамт Хөлөн-Буйрын экологийн бүс нутагт хамрагдана. Тус нуурыг 2004 онд Рамсарын конвенцид олон улсын ач холбогдол бүхий ус намгархаг газрын жагсаалтад бүртгэжээ.

Буйр нуур
Landsat-7 хиймэл дагуулаас авсан зураг. 2005 оны 8 сар.
БайршилХалхгол сум, Дорнод аймаг, Монгол улс
Хөлөнбуйр, Өвөр Монгол, Хятад
Солбицол47°51′47″N 117°51′29″E / 47.86306°N 117.85806°E / 47.86306; 117.85806 117°51′29″E / 47.86306°N 117.85806°E / 47.86306; 117.85806
Нуурт цутгахХалх гол
Нуураас гарахОршуун гол (Хөлөн нуур руу цутгана)
Ай савд багтдаг оронМонгол УлсМонгол Улс Монгол Улс,
ХятадХятад Хятад
Урт40 км
Өргөн20 км
Талбай610 км²
Дундаж гүн6.5 м
Хамгийн гүн цэг11 м
Усны хэмжээ3.8 км³
Хөвөөний түвшин583 м
Хөлдөх хугацаа11 сар - 5 сар
Буйр нуур is located in Mongolia
Буйр нуур
Буйр нуур
Байршил

Нуурын өмнөд эрэгт түрэлт давалгаагаар үүссэн 3-5 метр өндөр элсэн далан үргэлжилдэг ба завсарт нь жижиг нуур тогтож зарим нь үндсэн нууртайгаа холбогдоно. Зүүн ба хойд эрэгт өндөр дэнж байрлах ба тэр хавьд Халх гол цутгаж Оршуун гол урсаж гардаг тул эргийн дагуу бургас, нишингэ шигүү ургана.

Буйр нуурын усны түвшин жилийн доторхи хэлбэлзэл, унах хур тундас цутгал голын урсацаас шалтгаална. Илүүдэл усаа Оршуун голоор дамжуулан Хөлөн нуурт өгнө. Нуурын баруун өмнөд үзүүрээс Холбоо гэдэг бяцхан горхи урсаж Баян нуурт цутгадаг байсан боловч одоо зөвхөн хур тунадас элбэг жилд л урсацтай.

Буйр нуур маш цэнгэг устай нуурын тоонд ордог. Нуурын усанд гидрокарбонат, хлорид, натри, кальц зэрэг ион зонхилох тул гидрокарбонат-хлоридын ангид багтана.[1]

Сонирхолтой баримтууд

  • Буйр нуурын орчмын нутаг болох Халхын сүм, Загасны үйлдвэр, Адаг дулаан, Булан дэрс, Улаан худаг зэрэг газруудаар 1935-1936 онуудад Япон болон Манж-Гогийн талаас удаа дараа зэвсэгт халдлага хийж байсан байна. Эдгээрээс Халхын сүм орчмын хэсгийг Япончууд гэнэт довтлон эзэлсэн ба мөн Улаан худаг oрчмын нутгийг ч цэрэг зэвсгийн хүчээр гэнэдүүлэн дайран эзэлж байжээ. Үүний дараа Адаг дулаан, Булан дэрсний чиглэлээр танк, явган цэргийн хүчийг агаараар дэмжүүлэн довтолсон боловч тухайн үед Тамсаг болон Баянтүмэнгээс татаж ирүүлсэн БНМАУ-ын Ардын армийн анги нэгтгэлүүд шийдвэртэй сөрөг цохилт өгөн түрэмгийлэлийг зогсоосон түүхтэй. Үүний дараа БНМАУ-Манж-Гогийн хилийн асуудлыг шийдвэрлэх Манжуурын бага хурал болсон боловч хилийн асуудлыг шийдвэрлэж чадаагүй байна. Хожим Халхын голын байлдааны үед монголын армийн ангиуд болон хилийн цэргийн ангиуд зөвлөлтийн танкын ангиар дэмжүүлэн тусгайлан операц явуулсан хүчээр Халхын сүм, Улаан худаг орчмын нутгуудаа чөлөөлөн авчээ.
  • Дээрх Буйр нуур орчмын Халхын сүм орчмын нутаг нь 1960-д оноос эхэлсэн БНМАУ-БНХАУ-ын хилийн зохицуулалтаар Хятадын нутаг болжээ.
  • Буйр нуур нь бүхэлдээ БНМАУ-ын нутаг байсан бөгөөд Монгол улс нь хятадтай усан хилээр заагладаггүй байжээ. Гэтэл удаа дараа хийсэн хилийн зохицуулалтын үр дүнд Буйр нуурын хойт хэсэг хятадын талд шилжсэн байна.

Эшлэл